Зөвлөгөө

Дуучин Чулуунчимэг 10 насаар залуужжээ

Таван жилийн амьдралаа тамын ертөнцтэй зүйрлэж, энэхэн биеэ эртхэн шиг татаж авахаар шийдсэн тухайгаа шүлэг тэрлэж, олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн “найрагч” хүүхэн бол дуучин Э.Чулуунчимэг.


МУГЖ, дуучин Т.Баясгалантай андуурмаар уянгалаг сайхан хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө эрчүүдийн хайрыг татаж явсан энэ бүсгүй.
Нэгэн өдөр салалт нь түүний ПИАР болж хувирсан. Өдгөө уран бүтээлээ хийхийн хажуугаар гоо сайхны дэлгүүр ажиллуулаад амжилттай яваа билээ.
Хоёр дахь амьдралаа бөх залуутай холбосон ч удалгүй хоёр тийш болсон. Адтай дууч бүсгүй арван насаар залуу төрхтэы харагдах болжээ.
Э.Чулуунчимэг өндөр өсгийтийн улаан хорхойтон. Түүнд маш содон өнгө, дахин давтагдашгүй хэв маягийн туфль 200 гаруй бий гэсэн. Мөнгө харамлалгүй дурлаж шохоорхож авдаг зүйл нь өндөр өсгийт.
Өндөр өсгийтийг зохиосон хүнд эмэгтэй хүн бүр өртэй гэдэг.
Сэтгэлд нийцсэн таалагдсан туфлиэ өмсөөд гарсан тэр өдөр үнэхээр гайхалтай өрнөсөөр дуусдаг даа. Гаднаас нь харахад баригдмал мэт авч туфль бүсгүйчүүд бидний хувьд өд мэт эрх чөлөө бэлэглэдэг ид шидтэй зүйл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!