ЛайфстайлСонин хачин

Баян Нөхөр Хайсан Залуу Бүсгүйн Түүх Олныг Алмайруулж Байна

Залуу нас, царайлаг төрх хоёртоо эрдсэн бүсгүй ганц бие баян эрийг уургалахаар боджээ. Өөрийн санааг илэн далангүй бичсэн зарлалыг олны хүртээл болгохоос ч эмээсэнгүй.
«Би өөрийн хүсэл зорилгыг ил тод хэлэхээс айхгүй байна. Би 25 настай, царайлаг , биеэ маш сайхан авч явдаг, гоо сайхны мэдрэмж сайтай. Жилд дор хаяж 500 мянган долларын орлого олдог эртэй танилцаж гэрлэхийг хүсч байна. Намайг шуналтай гэж битгий бодоорой.

 

Нью-Йоркад сая доллар дунд зэргийн цалинд тооцогддог шүү дээ. Би өмнө нь 250 мянгаас доош орлоготой залуучуудтай учирч байсан. Ийм мөнгөөр Нью-Йорк хотод сайхан амьдарна гэж байхгүй. Би гуйлгачин байхыг хүсэхгүй байна. Би түр зуурын зугаа цэнгэлийг хүсч байгаа юм биш, харин гэр бүл зохиохыг хүсч байна. Баян эрчүүдээс хэдэн зүйл асууя:

 

  1.  Ганц бие баян эрчүүд чөлөөт цагаа хаана өнгөрөөдөг юм бэ? Хаягийг нь өгнө үү!
  2. Би хэд орчим насны эрд анхаарлаа хандуулбал зүгээр вэ?
  3. Яахаараа олонх баячуудын эхнэрүүд тийм ч царайлаг биш, тэгээд ч хээгүй хувцасласан харагддаг юм бэ? Тэд яаж баян эрчүүдтэй гэрлэж чадсан юм бол?
  4. Ямар бүсгүйчүүд насны хань болж, ямар нь түр зуурын найзаас цаашгүй гэдгийг та нар яаж мэддэг юм бэ?

 

Анхаарал тавьсанд баярлалаа. Гоо бүсгүй» гэж бичжээ.
Иймээс үнэ нь унахаас өмнө та хувьцаагаа түргэн борлуулах хэрэгтэй гэж зөвлөх байна. Хэргийн учир нь, таны таалалд нийцэх орлоготой эрчүүд бол тэнэг хүмүүс огтхон ч биш, тэд (бид ч гэсэн болох юм) цаг зуурын гоо үзэсгэлэнг мөнгөөр сольж тэнэг зүйл хийхгүйгээ мэдэх ухаалаг улсууд. Бид дотоод гоо үзэсгэлэнг нэн тэргүүнд анхаардаг юм. Зэрэгцээд гадаад үзэмж сайхан байвал бүр л сайн биз.

 

Та хөөрхөн царай, өндөр мэдрэмжин дээрээ нэмэх юм байхгүй бол баяжих өөр арга хайсан чинь дээр дээ. Жишээ нь, өөрөө ийм мөнгө олохын тулд цаг хугацаа, хүч чадлаа дайчилбал яасан юм бэ? Тэгвэл өөртэйгөө ижил түвшний хүн олох магадлал өндөр болно шүү дээ. Энэ бүхэн танд тус болох байх гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!