Зөвлөгөө

Өөрөө өөртөө эзэн бол. Өөрөө өөртөө гэрэл бол. Өөрийнхөө төвийг алдсан хүн л өөр бусдаас төвөө хайж явдаг

Өөрийнхөө төвийг алдсан хүн л өөр бусдаас төвөө хайж явдаг. Харамсалтай нь таны төвийг чамаас өөр хэн ч орлохгүй. Лам бөө, үзмэрч төлөгч нар бол түрхэн зуур сэтгэлд тань таатай мэдрэмж төрүүлэх төдий. Итгэл үнэмшилээр тань хөөрхөөн гэгч нь тоглочихно.

 

Төвөө олоогүй учирсан хоёр нэг нэгнээ шоглохын үлгэр мэт. Үйлийн үр ахиад л ургана. Уйлан царай дахиад л гуниглана. Бүх хариуцлагаа өөртөө үүрэхээс нааш чөтгөрийн тойрог хэзээ ч тасрахгүй. Чөтгөр гэдгээр арзгар үстэй албин чөтгөрийг хэлсэнгүй. Юм л болвол хохирогч царайлж, бусад руу гүйдэг, бусдаас бүхнээ хамааруулсан арчаагүй дорой, доголон сэтгэлийг тань хэллээ. Зоригтой, шийдэмгий бай. Өөрөө өөртөө эзэл бол. Өөрөө өөртөө гэрэл бол.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Төгөлдөр Иога

Танд таалагдаж магад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!