Зөвлөгөө

Ханиа сонгохдоо хадмаа шинж

Монголчууд бид үр хүүхэддээ ханийг нь сонгохдоо удам судрыг нь ихээхэн анхаардаг уламжлалтай. Өдгөө энэхүү уламжлал алдагдсан хэдий ч ханиа сонгохдоо удмыг нь судлах чухал гэдгийг судалгаагаар харуулжээ.

 

ГЕНЕТИКИЙН ШУ-НЫ ЗАРИМ СОНИНООС:

  1. Ухаант эцгийн оюунлаг ухаан (интеллект) хүүд удамшиж очдоггүй.
  2.  Маанаг эцгийн идиотизм хүүд удамшиж очдоггүй.
  3. Ухаант эцгийн оюунлаг ухаан (интеллект) охинд удамшиж очно гэхдээ 50%.
  4. Хөвгүүд оюунлаг ухаан (интеллект)-ыг зөвхөн эхээсээ авдаг, эх нь өөрийн эцгээсээ авсан байдаг.
  5. Охидууд нь Ухаант эцгээсээ 50% дутуу ухаант байх боловч охидоос төрсөн хөвгүүд нь ухаантай байна.
  6. Эцэг мулгуу бол охид эцгээсээ мөн энийг нь 50% өвлөнө.
  7.  Иймээс сод ухаант эмэгтэйчүүд бараг байдаггүйтай адил тас мулгуу эмэгтэйчүүд бас байдаггүй. Харин сод ухаант эрчүүд ба мулгуу эрчүүд их байдаг.
    Нобелийн шагналтангууд, гудамжны бөбөөчид бараг бүгд эрчүүд байдаг бол мөн ганц бие эхчүүдийн тоо их байдгийг Та мэдэж байгаа байх.

 

Дүгнэлт эрчүүдэд:

  1. Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ.
  2. Таны охин таны ухааны болон мулгуугийг 50% дуурайна. Хэрвээ Та өөрөө ухаантай болоод ухаалаг үр удам үлдээхийг хүсч байгаа бол охин үртэй болохыг хүссэн нь зөв.
  3. Таны оюун ухааны чадамж ээжээс тань буюу нагац өвөөгөөс тань дамжин иржээ.

 

Дүгнэлт эмэгтэйчүүдэд:

  1. Таны хүүгийн ухаан Таны эцгээс ирсэн байдаг тул “ Эцэг шигээ мулгуу “ гэж хүүгээ загнах нь буруу юм байна шүү.
  2. Таны охин хүмүүжлийн хувьд Тань шиг байх боловч ухааны хувьд нөхрийг чинь дуурайна. Зээ хөвгүүд чинь Таны нөхрийн оюуныг дуурайна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!