Зөвлөгөө

С.Ганбаатар: Нүүрсний хулгайн толгойлогч Ж.Оджаргал, П.Батсайхан, Д.Баясгалан нарыг өнөөдөр би АТГ-т өгнө

УИХ-ын гишүүн, Хил гаалийн асуудлыг хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, холбогдолтой мэдээллийг өглөө.

Тэрбээр нүүрсний хулгайчдын хамгийн том нь “MCS”-ийн Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан болон Голомтын Д.Баясгалан. Би Авлигатай тэмцэх газарт үүнтэй холбоотой асуудлыг өнөөдөр өгнө. Эдгээр гурван хүнээр толгойлуулсан хүмүүс нүүрс дээрэмдэж байна. Энэ хэргээ төрийн нууцад хамруулсан” хэмээн мэдээллийн эхэнд онцоллоо.

Тэрбээр үргэлжлүүлэн дээр дурдсан гурван хүнийг шүүгчдийг “баздаг” болсон, хамгийн том, булиа шүүгч АПУ-гийн П.Батсайханы арын өрөөнөөс салахаа больсон гэж тодотгосон юм.

-С.Баярцогтын ялын шийдвэрийг нүүрсчид худалдаж авсан-

С.Ганбаатар “Би энэ хэрэгтэй холбоотой жишээ хэлье. АПУ-гийн арын өрөөнд дээд шүүгчдийн гаргасан шийдвэрийг хэлж өгье. С.Баярцогтын ялын шийдвэрийг нүүрсчид худалдаж авсан. Шийдвэрийг нь Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, нийслэлийн Ерөнхий прокурор Ц.Ариунболд гэх гаргаж, нүүрс хулгайлагчдад үйлчилсэн. Есөн жил гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг ТУСГАЙ САНАЛ гэх нэрийдлээр хэрэгсэхгүй болгож байна. 9.8 сая ам.долларыг оффшорт мартсан. С.Баярцогтын Рио Тинтод бэлэглэсэн 23 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн. Одоо энэ сэргэнэ. Дубайн гэрээг цуцалсан. Одоо үүнийг сэргээнэ. ГОК-ийн 49 хувийн дээрэм бий. Ч.Сайханбилэгийг Хөдөлмөрийн баатар болгох биз. Энэ мэтээр нүүрсчид шүүгчдийг атгасан” гэв.

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нэрс нь тодорхой байсан юм байна. МАН-ын зүгээс нэрсийг яагаад зарласангүй вэ. Нэг хүнээр туг тахих вий гэх сэрэмжлэл байна?

-Олон нэрс байгаа нь үнэн. Гэвч би толгойг нь нэрлэсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н нийт ашгийн 30 хувь буюу хамгийн томоохон хэсгийг эдгээр гэр бүл эзэлдэг. Тэд татвар төлөхгүй атлаа их хэмжээний ашигтай ажилладаг. Гол нь хууль хүчний байгууллагатай хамтарч байна. “Ухаа худаг”-ийн олигарх долоон гэр бүл бий. “Рио Тинто” нүүрсчидээр дамжуулж Монголын шүүхийг базаж байна. Нүүрсний хулгайн мэдээллүүдийг нууцын зэрэглэлээс ил болгоосой хэмээн хүсэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!