Зөвлөгөө

Болдсайхан: Өнөөдөр vxэxэд сайхан өдөр байна ..

Зүрхний мэс засалч Болдсайхан хорт хавдар тусаж хагалгаа хийлгэсэн ч боловч хавдар бусад эрхтэндээ тарсан талаар өөрийн нүүр хуудастаа бичсэн. Гэсэн ч тэрээр ажлаа хийж хөдөө орон нутгаар явж, тусламж

хэрэгтэй олон хүүхдийг үзэж шаардлагатай нэгэнд нь хагалгаа хийсээр байгаа. Мөн ажлаа тараад явахад нь замд тааралдсан хүүхдийг хүртэл үздэг талаарх мэдээлэл гарч байсан.

Болдсайхан эмчийн аав мөн л зүрхний алдартай эмч Бундан хэмээх хүн байсан. Түүний гараар хагалгаа хийлгээд олон жил амьдарч чадсан талаараа ч дурсдаг. Мөн Болдсайхан эмчийн хүү мөн л

хагалгааны эмч болж, Сонгодоо эмнэлэгт мэс засалчаар ажиллаж байгаа. Ийнхүү аав хүү өвөө гурав гурвуулаа мэс засалч болж Гурван үеийн хагалгааны мэс засалчид болж байгаа юм.

Өнөөдөр олон хүнд амьдрал бэлэглэсэн эмч маань бие муу байгаа цаашид их удахгүй байх хэмээн өөрийн цахим хуудастаа байнага шахуу бичдэг. Гэтэл тэрээр өнөөдөр үнэхээр хүний зүрх шимшрэн

үгийн өөрийн цахим хуудастаа нийтэллээ. Тэрээр: Өнөөдөр үхэхэд сайхан өдөр байна. өдөр бүр үхлийн тухай гурвантаа санаж бэлдсүү хэмээн бичжээ. Энэ үг олон хүнд гуниг төрүүлсэн.

Үхэл гэдэг дуудаад байхад хурдан ирдэггүй аа бас түлхээд байхад ч амар явдаггүй тийм учир нь үл олдох эд. Сайхан эмчдээ сайн сайхныг хүсьеээ. Сэтгэл санаагаа сайхан байлгаж, эмчилгээ хэрэгтэй

хүүхдүүддэд хэдэн жил ч болтугай туслаж амьд сэрүүн байх болтугай. Олон хүүхдийн буян заяа түших болтугай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!