Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж, засгийн газрыг огцруул гэв…

Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш жагсаал, цуглаан боллоо. Жагсаалын нөхцөл байдал хүндэрсэн тул албадан тараах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан ч хүчингүй болгож хуулийн байгууллага хүч хэрэглэлгүй, иргэд тайван замаар жагсаалаас тарсан.
“Жагсаалаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан нэг ч ажиллагаа явагдаагүй. Харин талбайн гацуур мод шатаасан 1, талбайн цагдаагийн постын цонх хагалсан 1, нийт 2 иргэнээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авчээ.
Мөн МАН-ын Удирдах зөвлөл өглөөнөөс эхлэн Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудал одоогоор тодорхойгүй байгаа байгаа ч хоёр өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор гэх мэдээлэл байна.
Мөн МАН бага хурлын II хуралдаан өнөөдөр 10:00 цагт болох байсан ч өчигдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Энэхүү хуралдааны товыг гаргах бололтой.
Тэгвэл баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ -аа ч тараа, Засгаа ч огцруул, ард түмэндээ сонголт хийх ахиад нэг боломж олго. Нүүрсний хэргээр нэг нэгэндээ барьцаалагдсан та нар юу ч хийж чадахгүй гэжээ. Мөн нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж шалгуул гэжээ.