Зөвлөгөө

Бар жилтнүүдэд дараах зүйлсийг анхаарууллаа

Бусдад туслахуй анагаах ухааны манба дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан жил нь орж буй бар жилтнүүдээ дараах зүйлсийг анхааруулж, засал намын талаар зөвлөлөө.Бар жилтнүүд буюу гадаад жил Монголчууд “Жил орох” гэж нэрлэдэг “Рангэг” буюу “Өөрийн тотгор” гэж нэрлэдэг юм.-2010, 1950 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жил: Хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тиймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийг эрүүл мэндээ сайн анхаарах хэрэгтэй.Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.1998, 1938 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил: “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. Хорин тавны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил бөгөөд буг зэтгэр босох гэм буй. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга. -1986, 1926 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил: Хийморь доройтох гэм буй. Бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул. -1974 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил: “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс дөчин есний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй.Засал нь: Нити, Хийморийн сан айлтга. -1962 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил: Гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга. Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жилийн засал ном, эргэл мөргөлд шамдаж анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. -Жил нь орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо тухайн жилдээ аль болох олон уншуулбал сайн. Яагаад гэвэл хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах учраас олон уншуулах тусмаа л сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юм уу, эсвэл арванхоёрдугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!