Зөвлөгөө

12-Р САРД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨТЭЙ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ ЗУРХАЙН 5 ОРД. ТАНЫ ОРД БАГТСАН БОЛОВ УУ?

МАТАР Насан туршдаа хөдөлмөрлөн, зорилгодоо хүрэх матрынхны чанар мөнгө санхүүгийн асуудалд ч илэрдэг. Санчир гарагийн нөлөөгөөр зөвхөн өөрийн хүчинд найдаж амьдрах тавилантай матрынханд мөнгө санхүүгийн асуудалд ч багагүй бэрхшээл учирдаг. Ялангуяа залуу байхад мөнгөөр дутагдах явдал нэг бус удаа гарна. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд тэд маш их хөдөлмөрлөх, мөнгөө хэмнэх, нарийн тооцоотой байх шаардлагатай болдог. Ингэснээр тэд байнгын тогтмол орлоготой, санхүүгийн хувьд баталгаатай болж чадна. Ихэнх матрынхан өөрийн хичээл зүтгэлийн үрээр л эд хөрөнгөө хуримтлуулдаг. Хэрвээ тэд мөнгөө газрын наймаа, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар, хүнд үйлдвэрлэл (төмөрлөг боловсруулах, машин техникийн үйлдвэрлэл), мал аж ахуйн салбарт оруулвал ихээхэн ашиг олох боломжтой. Мөн мөнгөтэй харьцахдаа маш хянуур байх хэрэгтэй. Учир нь таны өөрийн мөнгө байлаа ч халааснаас тань нэг л гарсан бол эргүүлж олж авахад хүндрэл заавал учирна. Тиймээс тодорхой, найдвартай барьцаагүйгээр хэнд ч мөнгө бүү зээлдүүл. Харин 12 Матрууд азтай одтой байж тушаал дэвшиж цалингаа нэмүүлэх юм уу хувийн бизнэст одтой байж их мөнгө олон магадлалтай.

АРСЛАН Энэ ордонд төрсөн хүмүүсийн ихэнх нь мөнгө санхүүтэй холбоотой асуудалд маш их азтай байдаг. Тэднийг төрөлхийн бизнесмэнүүд гэж хэлж болохгүй ч тэдний амьдрал, хувь тавиланд аз хэмээх ойлголт чухал байр суурь эзлэдэг. Хуулийн дагуу, ул үндэстэй эрхэлж байгаа ямар ч наймаа тэдэнд аз, ашиг хонжоо авчирна. Тэдний олж буй амжилтанд ахмад, туршлагатай хүмүүсийн дэмжлэг ч тодорхой нөлөө үзүүлэх ба тэд ямар ч ажил хийсэн ашиг олох тавилантай. Томоохон хөрөнгө оруулахаас эхлээд жижигхэн бооцоотой тоглоом хүртэл тэдэнд ашиг орлого оруулна. Тиймээс арслангийнхан томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж, ганцаар бус хамт олны хүчээр аливааг хийж амжуулахыг эрмэлзэх ёстой. Алтны болон зэс хүрлийн уурхай, үнэт чулуу олборлолтын салбар, хүнсний бүтээгдэхүүний импорт болон экспорт мөн төрийн байгууллагад ажиллах, хөрөнгө оруулах нь хамгийн сайн нөлөөтэй. Тэдний анхаарах ёстой нэг зүйл бол хууль бус арга замаар, хэн нэгнийг хуурч мэхлэх ашиг орлого олохоос зайлсхийх явдал юм. Эс тэгвэл дампуурч хоосрох магадлалтай. Тэд 12 сард сугалаанаас ч юм уу их хэмжээний мөнгө хожиж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх магадлалтай.

ХИЛЭНЦ Хилэнцийн ордонд төрөгсдийг нууцлаг, учир битүүлэг хүмүүс гэдэг боловч мөнгө санхүүгийн асуудалд тэд гэнэдэж алдах нь элбэг. Ерөнхийдөө тэд ордынхоо махбодийн нөлөөгөөр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг ба түүнийг нь дагаад үйл хөдлөл нь ч мөн өөрчлөгддөг. Энэ ордонд төрсөн хүмүүст аз завшааны тэнгэр ч хувирамтгай ханддаг, заримдаа маш их азтай байснаа, заримдаа маш их бүтэлгүйтэх нь ч бий. Тэдний хэтэрхий итгэмтгий зан өөрсдийг нь эргээд хорлодог. Хамгийн хачин нь шалгаад үзэхэд л хууран мэхлэлт гэдэг нь мэдэгдэх тийм төлвлөгөөнд тэднийг хялбархан итгүүлж, татан оруулдаг байна. Мөн хилэнцийнхэн хэтэрхий өгөөмөр, үрэлгэн зантай. Тэд бусдын гуйлтад үгүй гэж хэлж чаддаггүй, хялбархан зөвшөөрдөг ба энэ нь эргээд тэднийг мөнгө санхүүгийн алдагдалд оруулна. Хэдийгээр хурц, гярхай ухааныхаа хүчээр тэд нэг олохдоо багагуй мөнгө олдог ч удаан хугацаагаар хадгалж, хуримтлал үүсгэж чаддаггүй. Харин 12 сард тэд азтай байж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх ямар нэгэн арга зам нээгдэхнээ. Гол нь та анхааралтай байж зөв замыг нь сонгоорой.

ЗАГАС Ихэнх загасныхан мөнгө хөрөнгө ихээр хуримтлуулах, эсвэл сайн наймаачид болох магадлал багатай. Буд гарагийн сөрөг нөлөөний үрээр загасныхан маш их хүслээ ч санасандаа хүрэх боломж бага байдаг. Энэ нь ярихдаа сайн боловч ажил хэрэг болгохдоо тааруу байдагтай холбоотой. Тиймээс мөнгө санхүүгийн асуудалд ч эдний ийм хандлага мөн гардаг. Тэд мөнгө олохдоо ч, үрэхдээ ч гарамгай. Хожим хойно хэрэг болж магадгүй хэмээн тооцож, мөнгөө хуримтлуулж сураагүйгээс хүнд байдалд орох нь цөөнгүй. Тиймээс өөрийн дутагдлыг ямагт санаж, мөнгөндөө арвич хямгач хандах нь чухал. 12 сар загаснуудын орлогын үүд нээгдэж мөнгийг шуудайлах магадлалтай хэмээн буусан байна.

МЭЛХИЙ Далай ван, Сарны нөлөөгөөр амьдрал нь их хувьсамтгай байна. Тэд үргэлж анхааралтай, хянуур байхгүй бол бусдад мэхлэгдэх, залилуулах, мөнгө хөрөнгөө алдах магадлал ихтэй. Тиймээс мөнгө санхүүгийн ямар ч асуудалд маш болгоомжтой, тооцоотой хандаж, бичиг баримт, гэрээ хэлцэл дээр гарын үсэг зурахдаа бүгдийг нэгд нэгэнгүй хянах нь чухал. Учир нь энд жаахан ч гэсэн алдвал маш их хохирол амсаж болзошгүй. Нөгөөтэйгүүр мэлхийнхэн хүний хэлсэн үгэнд амархан итгэдэг. Мэлхийн ордод төрөгсдийн ашиг олох арга зам нь ер бусын хүмүүсээр дамжиж нээгддэг ба гэнэтийн их үүсвэрээс баяжих нь элбэг. Мөнгө хачин сонин замаар дамжиж явсаар тэдний гарт очно. Тэд ид шид, далдын хүчний нөлөөнд гүн гүнзгий итгэдэг болохоор тэдэнд мөнгө олдох нь ер бусын, ид шидийн гэмээр шинжтэй байдаг. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх, хуучны эдлэлийн наймаа, машин техникийн арилжаа, эм эмнэлгийн төхөөрөмжийн худалдаа зэрэг салбаруудад тэд ашиг орлого ихтэй ажиллана. Мөн удирдах албан тушаалын ажил ч нэн зохимжтой. Эсвэл өргөн хэрэглээний барааны худалдааны салбарт, тэр дундаа хүнсний зүйлийн худалдаанд ихэд анхаарвал зохино. Мэлхийнүүд 12 сард тушаал дэвшиж хийж буй ажилдаа шижигнэсэн амжилт гаргаж санхүүгийн хувьд хөл дээрээ босох магадлалтай байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!