Зөвлөгөө

Ганцэцэг цэргээс халагдах хүүгээ яаж тосч авах вэ гээд сандарч байтал

МУГЖ Ганцэцэг

“Өрх гэрийн минь “Зугаа цэнгэлийн Бурхан” буюу том хүү минь эр цэргийн албаас халагдаж ирсэн өдөр.

Оройн 22 болж байхад “маргааш өглөө халагдахаар боллоо,ээжээ” гэж хэлэв …

Яаж угтаж авах ёстой билээ гээд л бас тэрүүхэндээ сандраад л ямартай ч “Ээжийгээ хүү нь ирэх нь байна, наашаа гарах хэрэгтэй “ гэж ярьчихаад л ах дүүс рүүгээ залгаад бүгдийг нь чөлөө ав, анхны цэрэг ирж байна бла бла гээд л ширээ засч бэлдэх зүйлсийг дүү нартаа хуваарилаад л тэрүүхэндээ бужигналаа даа …

Бялуу авна, гэхдээ зориулж хийлгэвэл гоё юм байна гэж шийдээд л шөнийн 23 болох гэж байхад баахан хаяг руу бичээд л хариу хүлээгээд суучихлаа..

Тэгсэн нээх хөөрхөн ааштай охин холбогдоод энэ бялууны зургийг явуулаад ийм л гарна гэнэ … 5-6 цагийн хооронд хийж амжих уу, чи унтахгүй нь байна даа гэсэн таны постуудыг уншаад хоёр хүүг чинь бараг таньдаг болчихсон Хангайдаа зориулж амжуулнаа, эгчээ гээд л утас тасрав. Өглөө нь бялуугаа авах гээд очсон чинь “Эгчээ та 30% хямдруулаад аваа. Баяр дээр чинь баяр болъё” гээд л нээх хөөрхөн инээсэн…

Би ч баярлаад бялууг нь меншн хийж сторидож өгөх үү л гэлээ, хэхэ.

“Өө яах юм бэ, эгчээ зүгээрээ , та сайхан баярлаарай “

гэхэд нь би ичсэн гэж яаваа.

Хүн сайхан сэтгэлээр тусалж байхад би гэж “өр санаад л” гэж дотроо өөрийгөө зэмлэчихээд “Баярлалаа, амжилт хүсье” гэж ерөөгөөд л явсан даа…

Харин албаа нэр төртэй хааж ирсэн түрүүч Б.Хангайд минь ширээ дүүрэн зассан амттан, хоол тойрон суусан ах дүү нараас нь илүү таалагдсан зүйл нь энэ бялуу.

“Хо, энэ ямар гоё юм. Баярлалаа “ гээд хамгийн түрүүнд бялууныхаа зургийг аваад Онжав нар луугаа явуулсан шүү дээ …

Бараг сарын хугацаа өнгөрсөн болохоор пост хийчихлээ… Бас сайхан сэтгэлтэй, тусч охиноо меншдчихлээ…

Ээж минь идэх зүйлсээ хийхдээ инээж, сайхан юм бодож хийж бай хүний ходоод руу орох учир чин сэтгэлээсээ хийж бай гэж үргэлж хэлдэг юм даа…

Сайхан охины үйлс нь мөнхөд гэгээн байг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!