Зөвлөгөө

Л.Оюун-Эрдэнэ: Би ч гэсэн залуу хүн. 30 жилийн завхралыг та нартай хамт засмаар байна

өв талбайд нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардаж өрнөсөн иргэдийн жагсаал өнөөдөр /2022.12.07/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Харин өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар жагсагчидтай гарч ирж уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эхлээд миний яриаг сонсчих. Та бүхэндээ талархаж байна. Өнөөдөр шүүх дээр маш олон хэргүүд гацаж байгааг бид мэдэж байна. Оюутолгойтой холбоотой асуудлаар бид ахиц гаргаж чадсан. Одоо Тавантолгойн асуудлаар ахиц гаргаж чадна. Шийдвэрлэхийн төлөө бид хамтдаа байх учиртай. Зарим залуучууд миний хэлсэн үгийг сонсохгүй байх. Би ч гэсэн залуу хүн. Та бүхэнтэйгээ хамт тэмцэхийг хүсэж байна. 30 жилийн алдаа завхралыг засахын төлөө хичээцгээе.

Ахын дүү нар аа бид нэг тал. Харин өдөөн турхирах, эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн хүмүүс ч байгаа байх.

Шударга ёсны төлөө Засгийн газар тууштай ажиллах болно. Шүүхийн байгууллагыг шахаж, шаардаж ажиллах болно. Энэ бол эрх зүйт, ардчилсан төр. Өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд олон үр дүн гарсан. Асуудлыг тогтолцооны хувьд шийдвэрлэх ёстой юм аа” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!