Зөвлөгөө

Торгуультай машинуудад дуулгах хэцүүхэн мэдээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн аравдугаар сарын 8-ны хурлаар товчоодыг цахимжуулах талаар танилцуулсан. Ингэснээр нийслэлийн бүсэд зөрчилтэй автомашин нэвтрэх боломжгүйг мэдэгдсэн билээ.

Тодруулбал, энэ сарын 1-нээс эхэлж торгуультай тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй гэх мэдээлэл гарсан. Товчоодыг цахимжуулах ажлыг нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Авто тээврийн үндэсний төв хамтран хийж, техник, технологийн хувьд бэлэн болсон.

Одоо журам албажсанаар ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс товчоодоор торгуультай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!