Зөвлөгөө

Түргэний машин түгжирч байхад даргын машин давуу эрх эдлэв

Өнгөрсөн баасан гарагт их хот автомашиныхаа ачааллыг дийлэхгүй ТЭГ зогсолтод оров. Өдөржин орсон цасны дараа нийслэлийн иргэд бүтэн оройжингоо зам дээр зогсох нь тэр.

Хаа сайгүй бухимдал, стресс дагуулсан энэ өдөр УИХ-ын даргын нэр дээрх автомашины замын хөдөлгөөнд оролцож байгаа зураг нийгмийн сүлжээнд тархлаа.

Төрийн эрх барих дээд байгууллагын дарга эрх ямбаа гайгуулан яваа дүр зураг олон нийтийн дургүйцлийг хүргэж, өнгөрсөн амралтын өдөр түүнийг суудлаасаа буухыг шаардсан давлагаа нийгмийн сүлжээнд хөвөрлөө.

Ийнхүү УИХ-ын даргыг салхи татуулан Их тэнгэрийн зүг давхиж явахад түргэн тусламжийн машин ТЭГ зогсолтод хэн нэгний алтан амыг аврахаар тэмцэж, зарим нь машинаасаа буун яаралтай тусламж авахаар хандсан иргэни гэр рүү алхаж байв.

Зүй ёсоор бол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй хүний алтан амийг аврахаар яваа яаралтай түргэн тусламжийн машин салхи татуулан давхих ёстой.

Гэвч ард түмэн зам дээр хонох шахаж байхад эрхэм УИХ-ын дарга ийнхүү ихэрхэж, ямбархаж байгаа үйлдэл ард түмэнд таалагдахгүй байна. Монгол Улс буруу замаараа будаа тээж байгааг тод томруунаар харуулсан УИХ-ын даргын энэ үйлдлээсээ үүдэн суудлаасаа буух ёстой гэх байр суурийг илэрхийлэх хүн олон байна.

Улс төрийн соёл өндөр хөгжсөн оронд бол УИХ-ын дарга өнгөрсөн амралтын өдөр ард түмнээсээ уучлал гуйн суудлаасаа буусан байх ёстой. Гэвч ард түмнийхээ эрх ашгийг үл тоодог Монгол Улсад УИХ-ын даргын дээрх ёс зүйгүй үйлдэл байх л ёстой үйлдэл мэт мартагдаж байгаа нь харамсалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!