Зөвлөгөө

Пост Болгоны Доор Зээл Өгнө Гэж Бичээд Байдаг Луйварчдаас Болгоомжил… ДАРААД УНШААРАЙ

Пост оруулахаар дор нь гадаад нэртэй хүн зээл өгнө тусална гэж коммент үлдээдэг. Сониуч зан хөдлөөд холбогдлоо.

Асуултанд хариулсаар 2 тэрбум төгрөгийг жилийн 1,5%-н хүүтэй 3 жилийн хугацаанд зээлэхээр боллоо. Бүр гэрээ ч байгуулахаар байгуулахаар боллоо.

Нээх ч их юм шаардахгүй юмоо. Гэрийн хаяг, Утас, имэйл асууж байна Зээлийн гэрээ нь харваас илт хуурамч.

Нэг нотариатчын тамга гарын үсгийг фотошопдоод хийчихэж. Хэн гэгч этгээд надад мөнгө зээлүүлэх гээд байгаа нь тодорхой бус. Яагаад надад зээл өгөх гээд байгаа нь тодорхойгүй.

Барьцаа шаардахгүй гээд байгаа. Миний бизнесийг үзэхгүй надад итгэж байгаа л гэнэ. Хаяг, утас асуухаар Францын том банкны хаяг, вэб хуудсыг өгч нтр.

Би ч чимээгүй л бичээд байлаа. Гэтэл 933000 төгрөгийн шимтгэл төлөх хэрэгтэй болоод явчихлаа.

Дансны дугаараа өг шилжүүлье л гэлээ. Гэтэл Бямбадорж нэртэй монгол хүний хувийн данс өгдөг байгаа. Ийм гэнэн тэнэг юмаараа хyyрчихна гэж бодоод байх шиг.

Энэний цаана Францад цагаачлан амьдарч байгаа Африкийн боловсролгүй нөхөр сууж байгаа нь тодорхой. Харин монrол хүн холбоrдсон хaрaмсaлтай нь.

Бямбадорж хүний нэр ашиглаад байна уу? Эсвэл энэ хүн оролцоод байна уу, бүү мэд. Цааш нь мэдэж чадсангүй. Ийм тэнэг юманд хэн ч хyyртахгүй гэж бодогдохоор …

Гэвч бодит амьдрал дээр хэдэн зуун монгол хүн хyyртаж 76 тэрбум төг алдсан гэж бодохоор харамсалтай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!