Зөвлөгөө

Г.ЗАНДАНШАТАР: Гадаад өрөөс болж бид эх орноосоо хөөгдөж магадгү

Монгол Улс өрөө нэмсээр байвал хоёр, гурван жилийн дараа эх орноосоо хөөгдөх нөхцөл байдал үүснэ гэж төрийн гурван өндөрлөгийн нэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Монголын төр бонд гаргаад эргэн төлөхдөө дахиад л бонд гаргадаг.

Өөрөөр хэлбэл өрийг өрөөр дарсаар байгаа энэ байдал Монгол Улсыг дефолт буюу дампуурал руу хөтөлж байгааг онцгойлон санууллаа.

Сангийн яам, төсвийн байнгын хороо улсын өрийг 2024 оны сонгууль хүртэл зүгээр нэг аргалсан төдий явж байгааг Улсын их хурлын дарга Г.Занданшатар хэллээ. Энэ байдал нь эргэлдэх тусам улам томордог цасан бөмбөлгийн адил дааж давашгүй их өр бий болгожээ. Монгол Улс 2011 онд 9.6 тэрбум америк долларын өртэй байсан бол өнөөдөр 30 тэрумд хүрчээ.

Өрийн хэмжээ бүгд таазандаа тулсан. Гэтэл бид Засгийн газрын өр, Сангийн яамны өр, Монголбанкны өр гэж хуваан багасгаж ярьцгаадаг.

Өөрсдийгөө хуурсан ийм бодлоготой ч эцсийн дүндээ энэ бүх өрийг Монгол Улс л төлнө. Олон жил өөрсдийгөө хуурч явсан энэ гайг хоёр гурван жилийн дараа эх орноосоо хөөгдсөн байдлаар үүрцгээж, улс орноо дампуурал руу хөтөлж мэдэх нь гэдгийг Улсын их хурлын дарга онцоллоо.

Гадаад өрөөс гадна дотоодод ч бид хэцүү байдалд хэдийнэ оржээ. Зөвхөн нийгмийн даатгалын сангийн өр 2030 он гэхэд 16 их наядад хүрэх тооцоо ч гарсан байна. Монгол Улс 2011 онд 37 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлж байсан бол өнөөдөр 1.2 их наядад хүрчээ. Монгол ардын нам сөрөг хүчин байхдаа нэг хүнд 16 сая төгрөгийн өр ноогдож, эрх баригчид өндөр хүүтэй бонд гаргалаа гэж шүүжилж байсан бол өнөөдөр энэ ярьж байснаа сайжруулах бус улам дордууллаа гэдгийг ч Их хурлын дарга хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!