Зөвлөгөө

Тэтгэвэр өвлөгддөг болохыг хэлэлцэнэ гэнэ.. Та дэмжиж байвал ШЭЙР…

Шудрага бус, сар бүр цалингаасаа төлж буй НДШ чинь эргээд таньд ирдэггүй, буруу системийг өөрчлөхийг хүсч буй хүн бүр бидэнтэй нэгдээрэй. Хөдөлгөөнийг хамтран эдийн засагч, доктор Ч.Хашчулуун, эдийн засагч Г.Ганзориг, санхүүч Б.Өлзийбаяр, санхүүч Х.Алтай, эдийн засагч дэд профессор Ж.Дэлгэрсайхан, дилер Г.Мөнхэрдэнэ зэрэг ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон эдийн засагч нар санаачилж байна. Та бүгдийгээ хөдөлгөөнд доорх линкээр орж нэгдэхийг хүсч байна.

 

ЖИЧ: Хөдөлгөөний санаачилагчид нь Тэтгэвэрийн Реформ хийх асуудлыг төр засагт маш олон жил тавьж ирсэн. Гэсэн хэдий ч дарга нар өнөөг хүртэл хойш сууж, хойрго хандаж ирлээ. Та бид хамтдаа Оюу Толгой, Таван толгой зэрэг улиг болсон сэдвүүдээс Тэтгэвэрийн Реформ гэсэн яг дарга нарын хийж байх ёстой сэдвийг чухал сэдэв болгож чадна. Дарга нар өнөөдөр Оюу Толгойгоос зэс, Таван толгойгоос нүүрс хүрздэхгүй. Харин тэд уг нь өнгөрсөн 30 жилд Тэтгэвэрийн Реформоо хийж байх ёстой байсан юм. Хөдөлгөөний зорилго энэ мөн болно.

 

Маш олон залуучууд тэтгэвэрийн реформд нэгдэ байна. Аав ээж нь тэтгэвэрт гараад удалгүй нас барсан тухай өөрсдөө төлж байгаа тэтгэвэрээ буцааж авдаг систем бүрдүүлэхийг зөв гэж үзэж байгаагаа бичиж байна. Татвар бол төрийн мөнгө Тэтгэвэр бол бидний мөнгө шүү!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!