Зөвлөгөө

НОЦТОЙ : МУ-ын заан Б.Бат-Өлзийд хадгалуулсан цомоо Энэ жилдээ чинийхийг ашиглачихъя гэж хэлээд буцаан авчээ

МУ-ын заан Б.Бат-Өлзийд үүрд хадгалуулсан цомыг буцааж авчээ. Тэрээр МУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд

2019, 2021 онуудад түрүүлж цомын эзэн болж байсан билээ. Өгсөн өргөмжлөл дээрээ үүрд хадгалагдах цом гэж бичсэн.

Харин түүнийгээ үүрд биш гэж хэлээд буцаан авсан байна. Чингэхдээ хоёр түрүүлсэн хүнд биш гурав түрүүлсэн хүнд үүрд хадгалуулах юм байнаа.

Тэглээ ч энэ жил цом нтр ээ шинээр хийлгэж амжсангүй гэж хэлээд буцаан авсан гэв.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн цомыг аль нутгийн хэн гэдэг бөх хүртэх вэ? Өнгөрсөн жилүүдэд дараах бөхчүүд түрүүлж байв.

2011 он Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж байв.

2012 он Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж байв.

2013 он Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.

2014 он Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэж байв.

2015 он Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байв.

2017 он Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэж байв.

2018 он Тухайн үедээ улсын харцага цолтой байсан О.Хангай аварга түрүүлж, тухайн үед аварга цолтой байсан даян аварга Н.Батсуурь үзүүрлэжээ.

2019 он Тухайн үедээ улсын харцага цолтой байсан Б.Бат-Өлзий заан түрүүлж, тухайн үед начин цолтой байсан улсын заан Ц.Одбаяр үзүүрлэжээ.

2020 он Цap тaxлын улмаас барилдаан болоогүй.

2021 он Тухайн үедээ улсын харцага цолтой байсан Б.Бат-Өлзий заан түрүүлж, улсын гарьд М.Бадарч үзүүрлэжээ.

ЕТГ: Ойлголтын зөрүү гарсан байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит цом олгох журамд хоёр удаа түрүүлсэн бол шилжин явах том цомыг үүрд хадгалуулна гэж тусгаагүй. Харин дагалдан явдаг жижиг дурсгалын цомыг үүрд хадгалуулах журамтай. Энэ жилээс журамд өөрчлөлт орж гурав түрүүлсэн бол ерөнхийлөгчийн нэрэмжит том цомыг үүрд хадгалуулна хэмээн тусгасан гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!