Зөвлөгөө

ШУУРХАЙ : Л.Гүндалай – Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг сулла” хэмээн шаардлаа Хэрэв cyллaxгүй бол Гүндалай ….

Нүүрсний хулгайчдын эсрэг тууштай зоргигтойгоор дуугарч тэмцэж байсан лайвчин Мөнх-Эрдэнийг өчигдөр цагдаа нар баривчлагдсан.

Түүнийг АТГ-с шалгахаас гадна, танхай, амгалан тайван байдал алдагдуулсан гэх зэрэг хэргээр саатуулж байгаа аж.

Тэгвэл Гүндалай Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж, дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрээр “Манай лайвчин Мөнхэрдэнэ. Минийхээр бол тэмцэгч Мөнхэрдэнэ юм байгаан. Мөнхэрдэнэ дүүг маань өчигдөр цагдаагаас ирээд аваад явсан байна. Энийг би их гайхаж байна. Яг яасан гэж энэ хүнийг барьж байгаа юм бол.

Ямар хэрэг хийсэн гэж барьж байгаа юм. Монголд ер нь шударга ёс гэж байна уу. Монголчууд яагаад хөгждөггүй юм. Яагаад ийм номхон байдаг юм.

Яагаад тэмцэж байгаа нэгнээ дэмждэггүй юм бэ. Ямар өөдгүй юм бэ. Мөнх-Эрдэнэ дүүгээ би өмөөрч байна. Энэ залуу Монгол эх орныхоо төлөө тэмцсэн гэж би хувьдаа боддог.

энэ хүн бол маш зоригтой мөнгөтэй төгрөгтэй, эрхтэн дархтангуудтай тэмцсэн. Би олон сайхан лайвуудыг нь үзсэн.

Цирк дотор дрон нисгээд Сумъяабузраа гээд л явж байсан. Нямдоржын хоёр амбаарны дээгүүр дроноо нисгээд явж байсан. Гаалийн ерөнхий газар очоод та нар нүүрс гаргаа биз дээ гээд явж байсан.

Хамгийн сүүлд Нямдоржын хүүд салаавч гаргаж байхыг нь харсан. Их гоё сайхан лайвууд хийдэг. Би бол бүгдийг нь дэмжсэн. Зөв байна гэж бичсэн. Надад сайхан санагдсан. Би бас сэтгэгдэл бичдэг.

Чам шиг зоригтой тэмцэж байгаа хүн Монголд байхгүй байгаа шүү миний дүү гээд бичдэг. Би зүгээр хүнийг худлаа онгироож байгаа юм биш.

бБи Мөнх-Эрдэнэ дүүдээ ч хэлдэг ганц нэг п.. нтрээ болиорой гэж гэхдээ хөөрхий тэсэхгүй хэлчихдэг юм шиг байна лээ. Их сэтгэлийн хөөрөлтэй нөхөр юм байна лээ шдэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!