Зөвлөгөө

АНХААР : Ган-Очирыг өдөөж урхидсан байх магадлалтай нөхцөл байдал тогтоогдлоо Учир нь түүнийг Зургаадугаар сарын 24-н хүртэл шүүхийн шийдвэрээр баривчилсан байнаа

ГанОчир 2022.12.28 нд шинэ жилийн баярт ороод тэндээ согтож бусдыг зодсон гээд ял авч.

Манайхан шүүх ийм хурдан ял өгнө гэж юу байхын гээд маргалдаад, Монголын даалгавраар Францын цагдаа ажилласан мэт сэтгээд байна. Тийм нөлөө орох тун боломжгүй.

Би баруунд шүүхийн орчуулагч хийж байсны хувьд шүүх шийдвэр гаргах боломжтой гэдгийг хэлье.

Учир нь яг үйлдэл дээрээ, маш тодорхой, гэрчтэй, хохирогчтой бол цагдаа хэргийн баримт бүрдүүлээд, прокурор хангалттай баримт цугласан гэж

хорих ялын саналаа шүүхэд гаргаад болоо. Ийм тохиолдолд түргэвчилсэн шүүх хурал болдог.

Өмнө нь бас шүүхийн сануулга авсан тэнсэнтэй бол тэрүүн шиг амархан юм байхгүй.

Бас ГанОчирыг өдөөж урхидсан байх магадлалтай гэцгээж. Гэтэл хохирогч нь эхнэр байх тохиолдолд урхидалт байсан нь бас юу л бол.

Энд Ганочирын муу сайныг үзэх гэсэн биш, хууль хэрэгжилтийн тухай ойлголт манайханд байхгүй байгааг анзаарч бичив.
2023.01.05

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!