Зөвлөгөө

Хүнд өвчтэй дүүгийнхээ төлөө өөрийгөө дайчилсан О.Үржинханд ялалт байгуулжээ

“ТВ8 телевиз”, “Fitness Agency” хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор эхлүүлсэн “Anuxai’s fitness show-2” нэвтрүүлэг 45 хоногийн хугацаанд үргэлжилж, хоёрдугаар улирлын ялагчаа тодруулахад бэлэн болжээ.

 

“Fitness Agency”-ийн үүсгэн байгуулагч, бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга, дасгалжуулагч Н.Анухай өөрийн олон жилийн амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлж дууслаа.

 

Anuxai’s fitness-2 реалити шоуны цорын ганц ялагчаар оролцогч О.Үржинханд тодорч 20.000.000 төгрөгийн эзэн боллоо. 45 хоногт нийт 18.1 кг хасч бэлхүүсний тойргоос 31 см хасагджээ. Түүний энэ хүртэлх аялал олон саад бэрхшээлээр дүүрэн байсан ч тэр чадсан.

 

Ялагч О.Үржинхандын дүү хүнд өвчин тусч түүнд хэцүү бэрх зүйл тохиолдоод байгааг үзэгчид мэдэх билээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!