Зөвлөгөө

Иргэдийн уушгинаас хар тортог гар эхэллээ

Өвөл болохоор утаа гэж ярьсаар бараг арав гаруй жилийг үдлээ. Зуух сольсон. Утаагүй хэмээх утаат зуухны бизнес хийж олон хүн баяжсан. Дараа нь яндан сольсон.

Бас л хөөрхөн дарга нар маань хөлжөөд дууссан. Хэдэн жилийн өнөөс айлуудын янданг хөөлж өгдөг болсон. Айлуудын янданг хөөлж тэр хавийн айлуудыг хар тортогоор булаад явдаг.

Сүүлдээ нүүрс хт руу оруулахаа больж сайжруулсан хэмээх түлшийг борлуулж эхэлсэн. Сайжруулсан түлш хотоос гарх гэж байхад нь барьлаа л гэнэ.

Талоноор олгож лагерьтаа очихдоо түлш авах гэж борлуулалтын ажилтныг гуйж гувшдаг ажилтай болсон. Одоо харин юу солихоо мэдэхээ больсон бололтой.

Хотын утаа алхамын цаадахыг харж чадахаа байтал ихэссэн. Өнгөрсөн жилээс бүр утаан түгжрэлийн сайдтай болоод авлаа. Ажлаа аваад эхний өвлөө давж байгаа сайд таг чиг.

Хаа нэг хэдэн цагдаа суулгаад зааварчилгаа өгч байгаа зургаа постлосон шиг л суудаг болсон. Утаа гамшигийн хэмжээнд хүрч хүүхдүүд том хүнгүй ханиаднаас салахаа байж,

эм тариагаар хооллож өвлийг давдаг боллоо. Иргэд нь аажимаар хордож, vxлийн хөндийд амь тэмцэж байна. Харин дарга нар зайсандаа, зусландаа утаагүй аж төрж нам жим суусаар.

Манай улсын их хурлын гишүүн маань ПҮҮ ЗАЙСАНД УТАА ҮНЭРТЭЖ ЭХЭЛЛЭЭ хэмээн гайхашран, ярвайсаар хэлж харагдсан. Тэд ард түмэн утаанд хэдэн жил зовж байгааг мэдэдгүй бололтой.

Сошиал орчинд өчигдөр иргэн аймшигтай зураг нийтэлсэн нь олон хүнийг сэрдэс хийлгэлээ. Бидний уушги бараг л яндан болсон бололтой.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!