Зөвлөгөө

ЖҮЖИГЧИН БАЯРМАА ЯМАР УЧРААС НӨХРӨӨ ХАЯН 3-Н ХҮҮХДЭЭ ДАГУУЛАН Г.АРИУНБААТАРТАЙ СУУСАН НЬ ИЛ БОЛЖ ОЛНЫ ЧИХЫГ ДЭЛДИЙЛГЭЖ НҮДИЙГ НЬ ОРОЙ ДЭЭР НЬ..

“Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээрээ үзэгчдэд танигдсан жүжигчин Б.Баярмааг 3 хөөрхөн охинтой хэмээн хүн болгон мэднэ. Харин хүүхдүүдийнх нь аав олны нүднээс далд, хувиараа бизнес эрхэлдэг Н.Ариунболд гэх залуу бий.

Сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа хос хоёрыг салсан гэх мэдээлэл тархсан. Салах салахдаа жүжигчин бүсгүй дуучин Г.Ариунбаатартай суусан дээрээс нь хүүхдийг нь төрүүлсэн гэх. Харин нөхөр Н.Ариунболд нь хар тамхины хэрэгт холбогдсон байх зуур Баярмаа орхин одож, өөр хүний хүүхдийг төрүүлээд амжсан гэнэ.

Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатар спортоор бол олимп, дэлхийн аварга болсон дэлхийн шилдэг баритоны нэг. ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа. Анх 23 насандаа МУГЖ болсон дуучин Г.Ариунбаатар 25 насандаа хоёр ч бүсгүйгээс хоёр хүүтэй болсон. Арван жилийн сурагч үеэсээ дотноссон охин анхны хүүг нь төрүүлж, удаах хүүг нь нижгэр хурим хийж гэрлэсэн З.Туяа гэдэг бүсгүй төрүүлсэн.

Г.Ариунбаатарын алдар нэр түгж, гавьяа шагнал гардахын хэрээр хувийн амьдрал нь уруудаж, эхнэр нь цагдаад өгч, алдарт дуучин эрүүгийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан удаатай. Эхнэр нь хувийн чатыг нь тл гаргаж, эр нөхрөө эвгүй байдалд оруулсан.

Нэгэнт цав суусан амьдрал удаан үргэлжлээгүй. Харин МУГЖ Г.Ариунбаатар 2016 оноос жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарсан. Б.Баярмаа өмнө ь мөн л Ариука нэртэй нөхөртэй, гурван охинтой, гаднаасаа сайхан гэр бүл гэгддэг байв. Б.Баярмаа сайн ч жүжигчин, сайхан ч бүсгүй, нөхөр, гурван охиноо асрахын зэрэгцээ олон киноны гол дүрд тоглосон. Мөн 2014 онд “Плэйбой” сэтгүүлээс шалгаруулсан санал асуулгаар Монголын хамгийн сайхан хүүхний нэгдүгээрт шалгарч байлаа.

Гэтэл Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёр хамт амьдарснаар, бүсгүй хөшигний ард орж, хайр сэтгэл, амьдралаа олны нүднээс их нууцалдаг. Б.Баярмаа жүжигчний карьераа орхиж, цахим хуудсаа ч устгаж, фэйсбүүк, “инста”-д мөргүй нэгэн боллоо. Г.Ариунбаатар ч томоожиж, Баярмаа, Ариунбаатар хоёр одоо хоёр хүүгийн аав ээж болжээ. Өмнөх амьдралаасаа Г.Ариунбаатар хоёр хүүтэй, Б.Баярмаа гурван охинтой, дундаасаа хоёр хүүтэй болохоор 7 хүүхэдтэй өнөр бүлийн эзэн, эзэгтэй болжээ.

Дөрвөн жил хамтдаа амьдарч, хоёр ч хүүгийн эцэг эх болсон урлагийн алдартай залуусыг одоо буруутгах хүн байхгүй. Харин ч нэг нь өдрөөс өдөрт урлагийн карьер нь өссөөр, дэлхийн шилдэг дуучин боллоо. Б.Баярмаа ч өөрийн жүжигчний амьдралаа золиосолж, Г.Ариунбаатарын найдвартай ар тал болж байна. Түмний нүдээс нуугдалгүй хамтдаа олон нийтийн арга хэмжээнд оролцвол монголчууд сайхан хосыг харж нүдээ баясгах биз ээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!