Зөвлөгөө

Ундрамд ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр боллоо

Ундрам гишүүн улсын их хурлын гишүүн болон гишүүн байхдаа хийсэн ажлаараа олон нийтэд танигдаж чадаагүй. Гэтэл сүүлийн хэдхэн сарын дотор олны

танил цаашаа олонд танигдсан. Гэхдээ хийсэн ажлаараа биш гэр бүлийнхээ хэрүүлээр. Түүний нөхөр нь ноцтой хоёр ч бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж,

сошиал хэрэглэгчдийг бараг л хоёр хуваагаад авлаа. Ундам гишүүний гэр бүлээс гадуурх харилцаа болон хүүхдээ сандалнаас чирж унагаау байгаа бичлэг.

Зарим иргэд улсын их хурлын гишүүн ийм ааш араншинтай байхад иргэдийн төлөө, ядуу орох оронгүй, идэх хүнсгүй байгаа хүүхдүүдийн төлөө юу

хийж чадах бэ гэдэг асуудлыг хөндөж эхэлсэн. Тиймээс иргэд Ундрам гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэ хэмээн шаардаж эхэлсэн. Ман-ын бүлгийн дарга Тогтохсүрэн хэлэхдээ

Ундрам гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх талаар нэг ч гомдол ирээгүй тйимээс улсын их хурлын гишүүн Ундрамд ёс зүйн хариуцлага хүлээлгэх

боломжгүй хэмээн мэдэгдэж байсан. Харин энэ долоо хоногт Ундрам гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох талаар хуралдахаар болжээ. Учир нь иргэдээс маш их хэмжээний

өргөдөл гомдол ирсэн гэлээ. Тиймээс Ундрам гишүүнд ямар ёс зүйн хариуцлага хүлээлгэх талаар хуралдахаар боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!