Зөвлөгөө

Энэ эмэгтэйг Д.Цагаанхүү гэдэг. 2011 онд банкнаас 80 сая төгрөгийн зээлийг хашаа байшингаа барьцаалж авсан. БНСУ-руу очиж ажил хийж хурааж ирсэн мөнгөөрөө.. Арайчдээ ЗААВАЛ ОРЖ УНШААРАЙ..

Энэ эмэгтэйг Д.Цагаанхүү гэдэг. 2011 онд банкнаас 80 сая төгрөгийн зээлийг хашаа байшингаа барьцаалж авсан. БНСУ-руу очиж ажил хийж хурааж ирсэн мөнгөөрөө байшингаа барьсан. Байшингаа барихдаа нийт 220 сая төгрөгийг зарцуулсан гэв. Байшин нь 302мкв. Харин банкнаас авсан зээлийнхээ 40 саяыг графикийн дагуу эргүүлж төлөөд ковидын үед өвдөж, үлдсэн зээлийнх нь хугацаа хэтэрсэн. Тийм учраас банкнаас хүү, зээл нийлсэн 60 сая төгрөгтөө түүний 220 сая төгрөг зарцуулж босгосон байшинг шүүхийн шийдвэртэй цаасаа үзүүлж, цагдаа, нүүлгэлт, шүүхээс бөөн хүмүүс болж суллаж байв.

Эгч уг нь өөрөө сарын 2.5 сая төгрөгийн цалинтай ажилд саяхан ороод банкны хүнээс учирлаж гуйжээ. “Эгчдээ долоон хоногийн хугацаа өгчих, ядаж зээлээ графикийн дагуу төлөх боломж олгоод өгөөч” гэж. Банк зөвшөөрөөгүй, байшинг нь хүчний байгууллагаар сүрдүүлж суллаад, орох оронгүй үлдэв. Жирийн иргэнд хуулиа тултал мөрдүүлж, сүрдүүлдэг шигээ олон тэрбумын зээл аваад мурьдаг хүмүүстээ ч яг ижил тэгш үйлчлээсэй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!