Зөвлөгөө

НОЦТОЙ : Хөтлөгч Батбилэг жүжигчин Цогтоог “онилж” ноцтой зүйлс дэлгэж ярилаа

Монгол Коммент нэвтрүүлгийн хөтлөгч Батбилэг буюу Билгээ үнэний дуу хоолойг хүргэдэг сэтгүүлч гэдэг. Гэхдээ тэр өнөөдрийг хүртэл гадуур болж буй жагсаал цуглааны талаар тодорхой байр суурийг илэрхийлээгүй юм.

Харин энэ удаа тэр нэгэн тайлбар хийж бичлэгт оржээ.

“12 сарын 8-ний өдрөөс эхлээд сонин үйл явдал жагсаалын уур амьсгалд орж ирнэ. Энэ юу вэ гэхээр гаднаас тусламж авья л даа гэдэг асуудал жагсаал удирдаж байгаа гол хүмүүсээс гарч ирнэ.

Энэ дундаа жагсаалыг үндсэн өдрүүдэд удирдаж байгаа Цогтоо хэлнэ. Гадаадаас тусламж авья гэдэг асуудал маань Хятадаас тусламж авая болоод ирнэ.

Ингээд ахиад жагсаалд оролцож байгаа иргэд хоёр салчихна. Нэг хэсэг нь энэ нөхдүүд жинхэнэ эздийг нь зарлахгүй юм байна

баахан жараахай зарлачихаад суугаад байх юм байна гээд. Эд нар зарлахгүй юм бол хятадаар зарлуулчихая, Хятад бэлэн гэдэг асуудлыг тавина.

Нөгөө тал нь тусгаар улсын асуудал юу болох юм бэ гээд эндээс эхлээд монголыг аль ч хэлбэрээр нь дэлхийд гаргая гэдэг агуулга гаргаад эхэлж байгаа юм. Нөгөө талд нь үүнтэй зэрэгцээд ЗГ-ыг олон улсын арбитрт өгчихөе гэдэг асуудал гарч ирнэ.

12 сарын 10-ны өдрөөс 12 сарын 11-нд шилжинэ. Энэ хүртэл юу болсон байх нь вэ гэхээр Эрдэнэс Тавантолгойд БЭТ томилогдож байна, орон нутгийн өмчит Тавантолгойд БЭТ томилогдож байна.

Эрдэнэс Тавантолгойн тодорхой удирдлагуудыг саатуулсан байдаг. Мэдүүлгүүд аваад эхэлчихсэн байдаг. Нүүрсний хэргийн гол автор энэ шүү гээд зарласан байдаг. Хэлэлцүүлэг болдог.

Хэлэлцүүлгийг жагсагчид орхиод гардаг. Орхиж гараад маргааш өглөө нь төв талбайд ирсэн тэмцэл нэрсийг зарла, хариуцлага тооц гэдэг агуулга дээрээ Хувьсгал хийе гэдэг асуудал орж ирнэ.

Энэ бол бас дуулиантай өдөр. Ерөөсөө л энэ 10 хоног бол тэр чигтээ дуулиан энэ дундаас би онцгой нь хэлээд байна. Хувьсгал хийе, ЗГ-ыг огцруулья, төрийн эрх мэдлийг ард түмэнд өгье гэдэг ийм шаардлага гараад ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!