Зөвлөгөө

Дуучин Чулуунчимэг : Миний хийсэн том алдаа бол ойр дотны хүндээ хэт итгэсэн явдал

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Чулуунчимэг алдааны тухай дараах яриаг дэлгэжээ.

“Хүнд зөндөө л алдаа байдаг. Би одоогоос 12 жилийн өмнө СУИС-т шалгалт өгсөн юм.

Дуучин мэргэжилтэй болох хүсэлтэйгээр. Тэгэхдээ би өмнөх жилийн оюутнуудаас бүжиг аваагүй юм байна

гээд авахгүй юм шиг яваад орсон юм. Тэрнээсээ болоод шалгалтандаа унаж байсан.

Сүүлийн шатны шалтгалтанд. Тэр алдаа надад маш том сургамж болсон л доо. Тэгээд би өөрийн дургүй, хүсээгүй

ангидаа орж суралцсан. Өөр сургуульд ороод суралцая гээд бодсон чинь ерөөсөө сэтгэлд маань буудаггүй.

Дуучин л болмоор санагдаад байдаг. Ядаж өөр ангид ч болтугай сураад энэ

орчиндоо сурая гээд найрал дууны удирдаагч, хоор мистерийн ангид элсэлт өгөөд орж байсан.

Маш хэцүү анги, өөрийн хүссэн анги биш байсан болохоор эхлээд тэр ангидаа дургүй.

Гэхдээ бусад ерөнхий хичээлүүд адилхан ч гэсэн яг дуулаачийн хичээлээ хиймээр байдаг. Дуулаачийн ангийн оюутнуудад атаархадаг,

тэр шалгалтандаа уначихсандаа хүн улам ингээд шар хөдлөөд байдаг. Тэгж

өөрийгөө дайчлаад дараа жил нь шалгалтаа өгөөд дуулаачийн ангид орж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!