Зөвлөгөө

Н.Өнөрцэцэг : Хүүхэд хаашаа ч зайлж болохгүй, гэртээ амьдрах ёстой шүү гишүүнээ та бол ….

Зариг.мн сайтын захирал Өнөрцэцэг:

“Ч.Ундрам гишүүнд ёсзүйн хариуцлага тооц оо. Угаасаа уг хүний хандлага нь биш юм байна.

Олон жил нөхрийнхөө дарамтанд хүүхдүүдээ бодож тэсч явсан эмэгтэй байна гэж бодож битүүхэндээ өмгөөлж байсан.

Өөрийн хүүхэдтэйгээ би чамайг тэжээж байгаа гэж зодож байгаа хүн, хүний хүүхдийн төлөө ажиллахгүй ээ. Хүүхэд хаашаа ч зайлж болохгүй, гэртээ амьдрах ёстой шүү Эрхэм гишүүнээ” гэжээ.

Ч.Ундрам гишүүний бас дахин нэг бичлэг цацагдсан нь охиноо боож унагаан гэрээсэй зайл хэмээн хөөж буй бичлэг цацагдсанд олон хүн бухимдаж байна.

Түүний нөхөр Б.Наранцацралт цахим хуудаснаа энэхүү бичлэгийг ил болгожээ. Тэрээр Миний дэлгэсэн бичлэг энгийн зүйл гэж үү?

Эдгээр бичлэгүүд сүүлийн 14 хоногт манай гэрт болсон, ердийн л болдог зүйл. Бичлэгийг би авч чадсан тулдаа баримт дэлгэлээ. Хэрэв сүүлийн 3 жил “мөрдсөн” бол 100 гаруй ийм баримттай болох байлаа.

Хэрэв үүнийг үзээд хэвийн зүйл гэж үзэж байгаа бол монголын хүүхдүүд хүчирхийлэл дор өсөхийг монголчууд бид хүлээн зөвшөөрч,

харгис хэрцгий хүмүүсийн орон болцгооё. Миний хувьд элэг бүтэн гэр бүлд өсч, эцэг эхийн элбэрэлт хайранд умбан, жаргалтай өсөж хүмүүжсэн хүн.

Хүүхэд нас минь эцэг, эхдээ зодуулах байтугай, хараалын үгс ч эцэг, эхээсээ дуулж явсангүй.

Миний хүүхэд нас инээд баясал, дуутай шуутай, хөөр баяр дүүрэн хамгийн жаргалтай үе.

Гэтэл хүүхдүүд минь тийм зүйлийг мэдэрч чадахгүй өсч байна. Хаана, хэдийд яаж ч магадгүй айдаст автуулж, гудамжны хараалын үгсээр хүүхдүүдээ загинаж, бүлтэгнүүлж байдгаа “хүүхэддээ зөв шаардлага тавьдаг”гэж

“Улаан бал”-аар юу ч болоогүй мэт яриад сууж байгаа “эх” хүн. Энэ эхийн хайр мөн үү? “

Хайрлаж байна” гэж андуурч байгаа хүчирхийлэл үйлдэж буй гэр нь “шорон” уу?

Өөрсдийгөө тэжээх чадваргүй, балчирхан үрсээ гэрээсээ хөөж, өөрийгээ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж элдвээр хэлж, дарамталж, зодож нүддэгээ “би зөв шаардлага тавьдаг” гэж зөвтгөөд суух нь зүйд нийцэх уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!