Зөвлөгөө

Гэрээс нь бэлнээр 7,3 тэрбум төгрөг олдсон С.Батдөл суллагдсан нь олон хүнийг бухимдуулав

Энэ оны нэгдүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, Түүний гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр, объектод нэгжлэг хийж 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газруудын гэрчилгээг хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байсан юм. Ингээд үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч Баянгол дүүргийн шүүхээс түүнийг өмгөөлөгчгүй гэх үндэслэлээр цагдан хорих боломжгүй гэж үзээд бapuвчuлгааны 48 цагийн хугацаа нь дуусч сулласан байна.


ЭЦА-ны хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрээс нь 10 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгүүдийн гэрээ олдсон УБТЗ-ын Хэлтсийн дарга С.Батдөлийг баривчилсан ч, сулласан нь олны дургүйцлийг хүргэж байна.
Түүнийг 30 хоног хорьж, шалгах саналыг цагдаа, прокуророос баасан гаргийн ажлын цагаар буюу 16.00 цагийн орчимд шүүхэд хүргүүлсэн байна. Гэвч уг саналыг шүүхээр хэлэлцэлгүй байсаар, хорионы 48 цагийн хугацааг дуусгаж, С.Батдөлийг сулласан.

Тэгвэл Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэрээс нь бэлнээр 7,3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийн суллагдсан шалтгааныг дэлгэв. Тэрбээр: “Гэрээс нь бэлнээр 7,3 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон УБТЗ-ын нэгэн газрын орлогч дарга Батдөл өмгөөлөгчгүй цагдан хорионы шүүх хуралдаа орноо, би хэргээ хүлээе ээ гэсэн юм байна.

Гэтэл шүүхээс үгүй ээ, чи заавал өмгөөлөгчтэй оролцоо гээд маргааш 11 цаг хүртэл хурлыг хойшлуулжээ. Маргааш түүнийг цагдан хорих шүүх хурал 11 цагт Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн танхимд хурал болно, тэгээд шийдэгдэх нь ээ!!!” хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!