Сонин хачин

Султан Сулейман Үхэхийнхээ Өмнө Цэргийн Ерөнхий Жанжнаа Дуудаж, Түүнд Гурван Хүслээ Хэлжээ

1. Миний биеийг Османы Эзэнт Улсын тэр цагийн хамгийн сайн эмч нар гар дээрээ өргөж яваг.

2. Бунхан хүрэх бүх замын турш алтан зоос, эрдэнэсийн чулуу цацаж яваг.

3. Дамнуурга дээрээс миний гар бүгдэд харагдахаар ил унжиж яваг…… гэж гэрээслэсэн байна. Ерөнхий жанжин ихэд гайхан, хачин хүслүүдийн ямар учиртайг асуухад тэрээр: …..

 

1. Үхэл ирэх цагт хамгийн сайн эмч нар хүчгүйддэг гэдгийг бүгд хараг.

2. Бидний амьддаа хураасан бүх эд баялаг энэ газар дэлхийдээ л үлддэг гэдгийг бүх хүн хараг.

3. Бүх дэлхийн падишах – Султан Сулейман Кануни энэ амьдралаас гар хоосон явж буйг бүгд хараг……. гэжээ

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!