Сонин хачин

Ким Жон Уны Дотны Анд Деннис Родмэн Удирдагч Найзынхаа Хувийн Нууцыг Дэлгэжээ

Алс бөглүү орны айхтар удирдагч Ким Жон Ун болон нэг хэсэг “NBА”-ыг доргиож явсан Деннис Родмэн  нар сайн найзууд гэдгийг бид мэднэ. Тэгэхээр Ким Жон Уны талаарх ямарваа нэг мэдээ мэдээллийн эх сурвалж нь нэг бол Деннис Родмэн эсвэл нэгэн үед Хойд Солонгосын маршалын хувийн тогооч байсан Япон гаралтай сүшиний тогооч нарын нэг байдаг аж.

 

Ким нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн “Chicago Bulls” багт 1995-1998 онд тоглож байсан Деннис Родмэн (Dennis Rodman), Майкл Жордан (Michael Jordan) нарыг шүтэн бишэрдэг байсан нь тэдний нөхөрлөлийн эхлэл болсон юм. Хойд Солонгосын агуу удирдагч хэмээх түүний хувийн чанартай мэдээ мэдээлэл маш хомс байдгын улмаас бид хэдэн онд төрсөн, ямар хоббитой болон эхнэрийг нь хэн гэдгийг ч мэддэггүй. Гэтэл түүний дотны анд гэгдэх Деннис Родмэн удирдагч найзынхаа тухай ийнхүү ярьжээ.

 

1. Деннис түүний жинхэнэ төрсөн өдрийн мэддэг
Бид түүнийг 1 сарын 8-нд төрсөн гэдгийг нь мэдэх ч жил нь 1982, 1983, 1984 оны аль нэг нь байх ёстой гэж таадаг. 1982 гэж ихэнхи хүмүүс үздэг. Түүний өвөө, Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Сунг 1912 онд, түүний хүү Ким Жонг Ил 1941 онд төрсөн гэдэг ч, түүхийн номнуудад 1942 гэж бичигдсэн байдаг. Өмнөд Солонгосчуудын үзэж байгаагаар одоогийн удирдагч Ким Жон Унийг 1984 онд төрсөн гэдэг боловч Деннис 1983 он гэж залруулжээ.

 

2. Тэр эрүүл хэв маягаар амьдардаггүй
Олон нийтэд эрүүл амьдралын хэв маягыг сурталчилдаг тэрээр үнэндээ бол тамхи, тамхин бүтээгдэхүүн оруулж ирэхэд 37 сая ам.доллар зарцуулснаас гадна архаг тамхичин гэдгээрээ алдартай. Тэрээр эрүүл хэв маягаар амьдрах нь Америкчуудын гаргасан хэрэггүй зүйл гэж боддог байна. 35-хан настай Ким Жон Унд нь зүрхний өвчин, чихрийн шижингийн шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Түүний аав ч гэсэн энэ төрлийн эмгэгээр нас барсан билээ.

 

3. Ким Жон Уны эхнэр Ри Соль Жү
Бид түүний нэрийг 2009 онд мэдэж авсан боловч ар гэрийн амьдрал, төрсөн он, сар, өдрийг нь ч мэдэхгүй. Түүнийг Хойд Солонгосын алдартай гэр бүлээс гаралтай гэх бөгөөд шинжлэх ухааны салбарт докторын зэрэг хамгаалсан гэж зарим хүмүүс ярьдаг бол зарим нь “Excellent Horse-Like Lady” дууны дуучин Хёон Сонг Вол гэж ярилцдаг. Деннис тэдэнтэй болон хүүхдүүдтэй нь уулзаж байсан. Ким эхнэртээ үнэхээр чин сэтгэлээсээ хайртай байдаг. Харин түүний аав Ким Жонг Ил эхнэрээсээ гадна өөр хүүхнүүдтэй нэр холбогдож, заримтай нь харилцаа холбоотой байсан гэнэ.

 

4. Деннис түүний охиныг мэднэ
Хойд Солонгосыг уламжлалаар удирдагчид нь хүүхдүүдээ тайван амгалан, аюулгүй өсгөхийн тулд насанд хүртэл нь ард иргэддээ мэдэгдүүлдэггүй байна. Өмнөд Солонгосын тагнуулынхны өгсөн мэдээллээр хосууд 2012 онд Ким Жү Рэе гэх охинтой болсон гэж бодож байсан нь 2013 онд Деннис Родмэн Хойд Солонгост зочлох үеэр батлагдсан юм. Тэд нийт 3 хүүхэдтэй ба Деннис бага охиныг нь тэвэрч байсан гэнэ.

 

5. Ким Жон Уны орд харш
Худалдаа наймаагүй бөглүү орны удирдагчын хэдий ч Ким баян тансаг амьдрах дуртай. Түүний Пхеньян хот дахь Рёонсанг буюу дээд зэрэглэлийн ордон нь 11.5 км.квад талбайг хамран оршдог бөгөөд дотроо спортын талбай, Олимпийн шаардлага хангасан хэмжээтэй усан сэлэлтийн бассейн, усан гулгууртай гэнэ. 2013 онд Родмэн очихдоо түүний Вонсан дахь эдлэнд нь бас очсон байна. Мөн Ким бараг л ганцаараа байдаггүй, үргэлж ойр хавьд нь 50-60 энгийн хүмүүс коктейл ууж, инээлдэцгээж байдаг гэжээ.

 

6. Тэр бол хувцасны донтон
Олон нийтийн нүдэн дээр цулгай хар эсвэл цэргийн пальто гэх мэт албаны хувцас өмсөж явдаг түүний уг үйлдэл нь коммунист намын суртал ухуулгын нэг хэсэг ажээ. Бодит амьдрал дээр үнэтэй хувцас хэрэглэлд нүд унагадаг гэдгээрээ Ким алдартай. Албан ёсны арга хэмжээн дээр костьюм өмсдөг ч түүний хамгийн дуртай хувцас нь биеийн тамирын хослол болоод “Nike Air Jordans” гэнэ. Түүнд бүр бүх загварын “Nike”-ийн пүүзний цуглуулга байдаг байна. Үүнээс гадна үнэтэй цаганд дуртай тэрээр 2014 онд 8.2 сая ам.доллараар ганцхан цаг худалдан авсан гэсэн мэдээлэл байдаг.

 

7. Тэр хэрхэн үдэшлэг зохиохоо мэддэг
Деннис Родмэны өгүүлснээр Ким Жон Ун нь үдэшлэг зохиохдоо хамгийн сайн чанарын архи вискигээр коктейл хийдэг гэсэн байна. Мөн өөр нэг эх сурвалжын мэдээллээр Удирдагч Ким жил бүр 1 сая ам.долларыг зөвхөн согтууруулах ундааны зүйлс худалдан авахад зориулдаг хэмээжээ. Түүний хамгийн дуртай уух зүйл нь Франц дарснууд бөгөөд нэг удаа 10 шилийг ууж байсан гэж гайхуулдаг байна. Харин сүүлийн үед архинд дуртай болоод байгаа бөгөөд 200.000 ам.долларыг зөвхөн согтууруулах ундаанд зарцуулж байгаа аж. Нэмж хэлэхэд, 2017 оны 11 сараас хойш Хойд Солонгосын засгийн газраас согтууруулах ундааны зүйлс агуулсан ямар нэг хурал цуглаан, үдэшлэг зэргийг зохион байгуулахыг хоригложээ.

 

8. Бяслагны сонголт
Тэрээр бага байхдаа Швейцарь дахь сургуульд сурдаг байсан тул шоколад болон бяслаганд маш их дуртай аж. Бүр тодруулвал, жинхэнэ Швейцарь бяслаг. Хэт их бяслаг болон илүүдэл жингээс нь үүдэн түүний шагайн дээр 2012 онд идээтэй үрэвсэл гарч, хагалгаанд орж байжээ. Бүр хэсэг хүмүүс гаргаж, Франц дахь сүү сүүн бүтээгдэхүүний коллеж руу явуулан, тэд хэрхэн уламжлалт аргаар бяслаг хийх аргыг судлаж ирсэн байна. Түүний энэхүү хоолны дэглэмээс үүдэн эрүүл мэндэд нь жижиг сажиг асуудал байнга гардаг байна.

 

9. Кино болон барууны соёл
Коммунист улсын төлөөлөл болсон тэрээр үргэлж Барууны соёлын давамгайлалыг шүүмжилсээр ирсэн билээ. Холливудын алдарт кино болох “The Interview” хэмээх Хойд Солонгосын удирдагч гардаг бүтээлийг шүүмжлэн мэдэгдэл хийж байсан. Харин, амьдрал дээр тэр бол барууны адал явдалтай киноны жинхэнэ шүтэн бишрэгч юм. Сургуульд байхдаа их зожиг маягын хүүхэд байсан учраас ганцаараа кино үзэж, видео тоглоом тоглож ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Эдгээр хоббигоо одоо хирнэ үргэлжлүүлсээр байгаа төдийгүй аав Ким Жонг Илээсээ Холливудын киноны цуглуулгын өвлөж байсан байна.

 

10. Чол Пак/Пак Чол
Бид түүний амьдралын талаар тодорхой мэдээлэлгүй ч дунд сургуулиа хаана, хэрхэн төгссөн талаар бага зэрэг мэдээлэл олсон юм. Швейцарь дахь англи хэлний сургалттай хувийн сургуульд 1993-1998 оны хооронд Чол Пак/Пак Чол гэх нэрээр суралцаж байжээ. Харин ахлах сургуулиа “Liebefeld Steinhölzli Schule” хэмээх сургуульд Пак Ун эсвэл Ун Пак нэртэй төгссөн байна. Уг сургуульдаа 2000 оныг хүртэл суралцаж байгаад сургуулиа орхисон тул найз нөхөд нь гайхжээ. Элчин сайдын хүүхэд хэмээн бүртгэлтэй байсан ч ангийнхаа хүүхдүүдэд Хойд Солонгосын удирдагчын хүү гэдгээ үргэлж гайхуулж явдаг байсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!