Зөвлөгөө
Эрүүл, залуу амьдруулах 10 ЗӨВЛӨГӨӨ

Хэрхэн залуу хэвээр байх, эрүүл амьдрах тухай Шаолинь хийдийн лам, тулааны урлагийн мастер Шифу Ян Лэйгийн хүмүүст өгсөн зөвлөгөөг хүргэж байна.
- Их зүйл бодоод хэрэггүй. Бодох нь эрчим хүчийг үрдэг. Их бодсоноор хөгшин харагдана.
- Их ярих хэрэггүй. Ихэнх хүмүүс ярих, хийхийг зэрэгцүүлдэг. Чимээгүй хийсэн нь илүү дээр.
- Ажил хийхдээ 40 минут ажиллаад 10 минут завсарла. Нэг юмыг удаан харахад нүдний хараа муудаж, дотор эрхтнүүд бас өвчилнө.
- Баярлаж хөөрөх үедээ түүнийгээ хянаж, хязгаарлаж сур. Хэрвээ тэгэж чадахгүй бол уушигны тань эрчим хүч алдагддаг.
- Хэт санаа зовох, уурлах, бухимдах зэрэг нь элэг болон гэдсийг өвчлүүлнэ.
- Идэхдээ бүү хэтрүүл, цадталаа идэхгүй байх хэрэгтэй. Хэтрүүлж идэх нь дэлүүг өвчлүүлнэ. Өлсөхөө мэдэрсний дараа бага багаар идэж сур.
- Ямар нэг зүйлийг хийхдээ яараад хэрэггүй. “Сажилж явбал хүрнэ, санаж явбал бүтнэ” гэдэг үгийг сана.
Зөвхөн физик дасгалаар хичээллэж амьсгалын дасгал, бясалгалыг орхивол биеийн тэнцвэр алдагдаж өвчин тусна. Биеийн тань Инь эрчим хүч алдагдана. Тиймээс Инь, Янь хоёрыг тэнцвэржүүл. - Физик дасгал хөдөлгөөн хийхгүй дан амьсгалын дасгал, бясалгалаар хичээллэвэл Янь эрчим сулрах тул заавал дасгал хий.
- Шаолиний кунфугээр хичээллэвэл танд бүгдийг өгнө. Үүний зорилго нь Инь, Янь эрчим хүчийг тэнцвэржүүлэх юм. Хэдэн цаг хичээллэх нь гол биш. Гол нь биедээ юу хэрэгтэй байгааг мэдрэх.