Зөвлөгөө

Залуу ЭЭЖ нарт: Хөхний сүүг ЗӨВ хадгалах ЗААВАР!!!

Эхийн хөхөнд сүү орох үед хөх томорч, бага зэрэг хүндэрч хөндүүрлэж болно. Мөн хөхөнд сүү орсноор хөх зангирах магадлалтай. Энэ нь ихэвчлэн төрсний дараах 3-5 дахь долоо хоногт тохиолддог. Гэхдээ түүнээс хойших хугацаанд ч тохиолдохыг үгүйсгэхгүй юм. Тиймээс эхийн хөх зангирсан үед ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөмж гаргажээ.

ХӨХНИЙ СҮҮГ СААХ, ХАДГАЛАХ ЗААВАР

Хөхний сүүг тагтай хуванцар юмуу эсвэл шилэн саванд хадгална. Хөхний сүү хадгалах савыг цэвэрлэх уусмалтай халуун усаар угаагаад сайтар зайлж хатаана.
Савыг хэтэрхий дүүргэхгүй, хүүхдэд нэг удаад өгөх хэмжээгээр савлаж хадгална.
Хөхний сүүг хадгалсан он, сар, өдрийг заавал тэмдэглэж байгаарай.
ЗӨВЛӨМЖ:

Хөхний сүү чинь багасаад байна уу?
Эх сүү сайтай байх нь хөхний том жижгээс огт хамаарахгүй. Бас өөрийнх нь ээж нь хэр сүүтэй байснаас хамаардаг гэдэг ч баттай биш. Ердөө л тухайн эхийн биеийн онцлогоос мөн хэр сайн унтаж амарч хэр хангалттай хооллож байгаагаас л шалтгаална.

 

Хөхний сүү багасахад ээжүүд маань юун түрүүнд угжих гээд байдаг. Эхийн сүүг юугаар ч орлуулшгүй шүү дээ. Угжих гэж яарахаасаа өмнө сүүгээ сайжруулах арга хэмжээ авахыг зөвлөж байна.

  • Хамгийн чухал нь хангалттай сайн унтаж амрах. Хүүхдээ унтах үед дагаж унтаад л байх хэрэгтэй.
  • Цай, ус, шингэн зүйл хангалттай уух. Жирэмсэн байх хугацаанд биенд хуримтлагдсан тарга төрсний дараа бидний уусан шингэнтэй нэгдэж сүү болдог гэж байгаа. Ус их уулаа гээд сүү амт чанаргүй болно гэж байхгүй.
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх.
  • Ядрахгүйг хичээх.
  • Эхний саруудад турах гэж огцом дасгал хөдөлгөөн хийхгүй байх. Мэдээж энэ их гэдэс харвингаас салмаар л байгаа. Гэхдээ хүүхэд хөхөндөө цадахгүй байх шиг хэцүү юм байхгүй шүү.
  • Эхийн сэтгэл санаа маш чухал. Яанаа сүү маань багасаад байна гээд бодоод байвал багасаад л байна.
  • Далайн байцаа, үхэр хонины чанасан гүзээ мөн шар будаатай цай сайн сүү оруулдаг шүү. Гүзээний салат хийж идээрэй.
  • Мөн сүү оруулдаг цайнууд байдаг. Бүр болохгүй бол авч хэрэглэж үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!