Зөвлөгөө

Бүсгүй хүн энэ хорвоод жаргах гэж ирсэн болохоос, хэн нэгэн олиггүй эрийг . . .

Бүсгүй хүн энэ хорвоод жаргах гэж ирсэн болохоос, хэн нэгэн олиггүй эрийг аргадаж, хэзээ засрахыг нь хүлээж өөрийгөө зoлиocoлдoг хүн бишээ.
Өөрийнхөө мөн чанарыг хүлээн зөвшөөрдөг бүсгүй болоорой.
Өөрөөрөө бахархаж амьдардаг бүсгүй байгаарай.

 

Сэтгэл зүрх нь хайраар бялхаж явдаг тул өрөөл бусдаас хайр горьдохдоо өөрийгөө өөрчлөх шаардлагагүй тийм л бүсгүй болоорой.
Бусдад бус зөвхөн өөртөө таалагдах гэж хичээдэг бүсгүй байгаарай. Байнга чангаар инээдэг бүсгүй болоорой.

 

Дансандаа хэдэн ч төгрөгтэй байсан үргэлж бусдад туслах гэж хичээдэг бүсгүй байгаарай.
Бүхнийг мэддэг хэмээн цээжээ дэлддэг хүмүүс хамгийн мулгуу байдаг. Мэдлэг бол эрх мэдэл учраас амьдралынхаа туршид өөрийгөө хөгжүүлдэг бүсгүй болоорой.

 

11 настай байхдаа, 90 настай болсон ч өөрөөрөө бахархах тийм л эмэгтэй байгаарай.
Амьдралдаа эзэн болдог бүсгүй болоорой. Илүү зүйл хийх гэж энэ хорвоо дээр мэндэлсэн гэдгээ мэддэг бүсгүй байгаарай.

 

Энэ дэлхий дээр амьдрах хугацаандаа гайхамшигтай зүйлс бүтээж чадна гэдэгтээ итгэдэг бүсгүй болоорой. Хүсэл мөрөөдөл нь өөрийг нь айлгадаг боловч шантралгүй биелүүлж чаддаг тийм бүсгүй байгаарай. Өөрөөрөө байхын тулд хэнээс ч зөвшөөрөл эрдэггүй тэр л бүсгүй болоорой….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!