Хөдөөний айлын хоёр чинь томрох нь ээ !

ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТИЙН ТҮҮЧЭЭ БОЛСОН ЗАЛУУСТАЙГАА ХАМТРАН АЖИЛЛАНА
Хөдөөний айлаар танигдсан Ч.Ерөөлтүвшингийн гэр бүл Ховд аймгийн
Дөргөн суманд шилжин суурьшаад хоёр жил болж байгаа. Өв соёл уламжлалаа
сурталчлах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилго тавьж
өөрсдийн биеэр үлгэрлэн харуулж олон залуусыг хөдөө орон нутагт шилжин
суурьших сэдэл, итгэлийг өгч яваа залуус билээ.
Ховд аймагт Ямаат уулын дэргэд олон угсаатны өв соёлыг өвлөн уламжлуулах,
сурталчлан таниулах АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВ байгуулахаар зорьж
энэ хавраас ажлаа эхлэхээр төлөвлөжээ. Миний бие залуусаа дэмжин хамтран ажиллахаар боллоо.
ҮЕИЙН ЗАЛУУСАА ҮЛГЭРЛЭЖ БАЙГАА ЗОРИЛГОТОЙ, ЗОРИГТОЙ ЗАЛУУСАА
ҮРГЭЛЖ ДЭМЖИНЭ ЭЭ хэмээн УИХ гишүүн С.Бямбацогт үзжээ.
“Хөдөөний айл” хэмээх влогоороо танигдсан амьдралын дасгалжуулагч
Ч.Ерөөлтүвшин, олон улсын хоол зүйч С.Буянтогтох нар. Их хотын амьдралыг
орхиж хөдөө очиж амьдрахаар шийдсэн хосууд билээ.
Тэд “Эрүүл амьдрах энгийн аргачлал” сургалтыг онлайнаар явуулахын зэрэгцээ
өөрсдийн гаргасан номоо Амазон дээр борлуулдаг. Амьдралын хэв маягаа
бусдад үлгэрлэдэг хос маань Фэйсбүүк дээр 250 орчим мянган дагагчтай билээ.
Ховд аймаг бол олон ястны өлгийн нутаг гэдгээрээ алдартай. Иймээс тэд
Монголынхоо өв соёлыг сайн сайхнаар нь харуулсан контентууд хийхээр төлөвлөж Ховд нутагт суурьшихаар болсон гэдгээ дуулгаж байсан.
Энэ шийдвэрийг гэр бүлээрээ удаан ярилцаж гаргасан гэдгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан нь саяхан.
Сошиал орчинд тун идэвхтэй байдаг гэрийн эзэн Ерөөлтүвшин хэлэхдээ
“Сүүлийн үед их олон хүн Ч.Ерөөлтүвшин намайг хөдөө нутагт ЯАЖ ингэж сайхан
амьдраад байна аа…гэж гайхаж асуугаад байх юм.