106 настай эмээ 6 хүүтэй байсан ч үгүй болж одоо хоёр охин нь л байна

Хүн бүр ээж аавтайгаа өтлөхийг хүсдэг ч тийм боломж ховор. Харин Норжмаа эмээ туулай жил гарсанаар билгийн тооллоор 107 нас хүрч байна. Тэрбээр олон жилийн нүүр үзсэн ч бага балчираасаа мал маллаж их сайрын хөндийгөөр нутаглаж өдийг хүрчээ.
Саяханыг хүртэл морь унаж ойр зуурын ажлаа амжуулдаг байсан тухай хүүхдүүд нь ийнхүү ярьлаа.
Бага охин Ц.Цэдэвсүрэн:
“Моринд их мундаг хүн байсан. 96 настай байхдаа гадаа хонь хариулсан хүүхдийн эмнэг морь унаад Хужиртын төв орчихсон байсан. 96-тай байхдаа. Хоёулаа очоод дэлгүүрээс жимс аваад том еэвэн аваад юман дээр суугаад хуваагаад идэж байсан гэнэ л дээ” гэв.
Хүн зовлон бэрхшээлтэй зүйлд гудайж болохгүй аль болох сэтгэл санаагаа өөдрөг байлгах нь өвчин хуучаас хол байлгадаг гэж ярьж байлаа. Залуудаа сум аймагтаа депутат буюу одоогийн аймгийнхаараа ИТХ-ын төлөөлөгчөөр олон жил ажиллажээ.
Мөн спорт урлагийн наадамд олон удаа оролцож амжилт гаргасан байна. Эдүгээр ихэнх цаг хугацаагаа эрх эргүүлж, ном уншиж өнгөрөөдөг. Хааяа шатар нүүж, даалуу тогломоор санагддаг ч тоглох хүн олддоггүй.
Харин хүргэнтэйгээ хааяа тоглодог гэлээ.
Хүргэн “Даалуу тоглочихно, хөзөр тоглочихно, шатар тоглочихно. Би нүүж мэдэхгүй. Багаасаа л бид нар нэг голд шахуу байсан. Сайн мэднэ л дээ. Хадлан дээр дандаа ахлагчаар явна. Бид нарыг жаахан хүүхэд байхад л бухал өвс ачаад морьтой давхиад явдаг байсан” гэв.
Бага охин “Манай ээж 8 хүүхэд гаргасан юм гэнэ лээ. 8 хүүхэд гаргаад дээд талын зургаа нь эрэгтэй байж байгаад дээд талын 6 нь бүгдээрээ өнгөрсөн юм гэнэ лээ. Сүүлд нь манай эгч гараад тэгээд би гараад үлдсэн. Одоо 110 гаргачихна гээд л зүтгээд байгаа юм даа” гэв.
Том охин нь 81 настай ч ээжийнхээ шингэн усыг асгаж дулаан өдөр хороогоо цэвэрлэчихдэг. Багадаа хүнд өвдсөн ч хэл яриа муутайг эс тооцвол бие нь сайн гэж дүү нь ярьсан байна.
Хүний амьдралд олон жаргал зовлон тохиолддог. Норжмаа эмээ 8 хүүхэд төрүүлсэн ч 6 томыгоо зуурдаар алдаж харин 2 охин нь ээжийгээ асарч тойглож байна.
Эх сурвалж: Mnb Монголын Мэдээ
Унтах цаг нь урт наслахтай салшгүй холбоотойг эрдэмтэд тогтоосон байна. Өдөр бүр 7-8 цаг унтдаг хүн урт наслах магадлал нэмэгддэг байна. Харин 4 цаг хүрэхгүй унтдаг хүн богино насалдгийг тогтоосон судалгаа гарсан.
Зөв хооллолт, хөдөлгөөн, сэтгэлийн амар амгалан гээд олон хүчин зүйл стрессгүй амьдарч, урт наслахад нөлөөлдөг байна. Жишээ нь, хөгжим хүний их тархийг сэргээж эрүүл мэндэд ашигтай даавар ялгаруулдаг. Энэ нь хүний цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог түргэтгэнэ.
Та халуун усанд тогтмол орох нь эрүүл амьдарч, урт наслахын нэгэн гайхамшиг. Хоол хүнсэндээ аль болох давс бага хэрэглэх нь зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд чухал. Дулаан явах нь олон өвчнөөс сэргийлж чаддаг. Ходоод, гэдсээ сард нэг удаа цэвэрлэж хороо гадагшлуулж байвал эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.
1. Хэт их идэхгүй байх. Хэрвээ биеийн хүчний хүнд ажил хийдэггүй бол өдрийн 2000 ккал илчлэгтэй хоол идэх нь бүрэн хүрэлцэнэ. Насныхаа онцлогтой тохируулж хоолныхоо цэсийг зохицуулах. 30-аас дээш насны эмэгтэйчүүд хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэж байх нь арьсанд үрчлээ үүсэхийг багасгадаг.
40-өөс дээш насны хүмүүс бета каротинаар баялаг улаан лууван, улаан манжин, шар, улаан өнгийн жимс ногоог тогтмол хэрэглэх, 50-иас дээш насны хүмүүс кальциар баялаг хүнс болох бяслаг, загасыг хүнсэндээ хэрэглэж занших шаардлагатай.
2. Идэвхтэй амьдрахыг зорих. Судлаачид ажил хийдэггүй хүн үеийнхээ хүмүүсээс 5-н насаар хөгшин харагддаг болохыг тогтоосон байна.
3.Ямар ч үед гуниглаж болохгүй. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс харьцангуй урт насалдаг.
4. Хөдөлгөөнтэй байх. Өдөрт хэдхэн минут спортоор хичээллэх нь насыг уртасгадаг. 30-аас дээш насанд өсөлтийн гормон бие махбодод үүсэх явц багасдаг бол байнга сургуулилтын явцад өсөлтийн гормоны ялгаруулалт нэмэгддэг.
5. Сэрүүн нөхцөлд унтаж байх. 17-18С дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлдэг.
6. Сайхан сэтгэлээр аливаа зүйлд хандах. Ухамсаргүй болчимгүй аливаа үйлдлээс татгалзаж байх хэрэгтэй.
7. Унатлаа бүжиглэх, аймшгийн ном зохиол олон цагаар уншихаас зайлсхий.
8. Уур хилэнгээ өөртөө хадгалахгүй гадагш гаргаж бай. Хорт хавдраар өвчлөгсдийн 65% нь уур хилэнгээ өөртөө хадгалж бачимддаг хүмүүс байдаг.
9. Оюун санаагаа хөгжүүлэх ажил тогтмол хийж бай. Үгийн сүлжээ таах, ном унших, гадаад хэл сурах зэргээр тархи толгойгоо идэвхтэй ажиллуулснаар тархи толгой сэргэлэн байхын зэрэгцээ зүрх судас, цусны эргэлт, бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхждэг.
– Advertisement –