Солонгосчууд хортой гээд хийдэггүй ажлыг Монгол залуу 6 жил хийгээд бие нь муудаж

Харамсалтай юм аа. Идэр залуу насан даа 9-н жил БНСУ-д 2 улсын гэрээгээр ирж ЭМД, орлогын татвар төлж үнэнчээр ажилласаны шанд өөрөөрөө хүүхэдтэй болох боломжгүй, мөн зүрхний дутагдалаар зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд орох болж.
Хийж байсан ажил нь нүүрсний нунтаг савладаг ажил. Солонгосчууд биед муу учир гээд хийдэггүй зөвхөн Монгол залуучууд л хийдэг ажлыг 6 жилийн турш хийж ирж. Гэрээний хугацаа дуусангуут зүрхний дутагдалаар сэхээнд орж ЭМД -р эмчилгээ хийх боломжгүй болов.
БНСУ-н бодлого бол ядуу орны ажилчдын шүүсийг шахаж 4жил 10 сар ажилуулаад нутаг буцааж байж дахин оруулж ирэх. Яагаад нэг үйлдвэртээ удаан ажилласан хүнийг заавал нутаг буцаадаг вэ гэвэл 5 жил болчвол байнгын оршин суух F5 эрх нь нээгдэнэ.
Хэрвээ Е9 визээс F5 визтэй болох эсвэл визийг нь сунгаж өгдөг байсан бол ЭМД өөд болохгүй олон2 гэрээний залуучууд ажлын байрнаас шалтгаалсан ууц нурууны өвчин өө хүртэл үзүүлэх эрхтэй болох байлаа.
Е9 визний хугацаа дуусвал өвдөнө үү, нөгөө ертөнц рүү явна уу хамаагүй. Ялангуяа ажиллаж байгаад өвдсөн бол хохино л болно.
Бас л аймаар бодлого.
Харин бусад оронд ямар жишиг байдаг вэ гэвэл жишээ нь АНУ-с БНСУ-н иргэдийг гэрээгээр ажилуулбал 5жил тогтвор суурьшилтай ажиллавал байнгын оршин суух виз өгдөг.
БНСУ-нь иргэнийхээ эрх ашгийг хамгаалж ийм л гэрээ хийнэ. Чадахгүй бол муугаар бодоход АНУ-д шүүсээ шахуулсан өвчтэй иргэдийг эх орон доо эмчлэх хэрэг гарна. Тиймээс засаг бусад оронтой иргэдийг төлөөлж гэрээ хийж л байвал иргэнийхээ эрхийг хамгаалах гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй. Чадахгүй бол засаг гэж явахаасаа ичих хэрэгтэй. Чадваргүй засгийн хийсэн гэрээнд иргэд хохирч баймааргүй байна.
Одоо нэг үе бодвол бид харьцангуй учираа мэддэг боллоо. Гэрээт ажилчдын нөхцөлийг сайжруулах, болон тэдний эрүүл мэндийг хамгаалдаг гэрээ хийдэг засагтай болмоор байна. Эс бөгөөс залуучууд залуугаараа эрүүл мэндээр хохирсоор л байна.
9-н жил зовж ажилчаад хураасан 5н төгрөгөө эргүүлээд эмнэлгийн төлбөрт төлөхийг хүсэхгүй бол гэрээний залуучууд одоо өөрсдийнхөө төлөө дуугарах цаг болсон. Алийн болгон хамгийн бага цалингаар хамгийн мууг нь хийх ёстой гэж. Мөн залуучууд эрүүл мэндийг мөнгөнөөс илүү 1-д тавьж сурмаар байна. Эрүүл хүн л мөнгө хураана. Өвчтэй хүн мөнгө үрнэ.
Төгс Төгөлдөр /БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ