Зөвлөгөө

Г.Загдаа: Асрамжийн газарт нь аваачаад өгдөг ч буцаж оргоод надруу ирдэг

Г.Загдаа халамцуу яриа нэвтрүүлгийн үеэр ийнхүү ярьжээ.

Тэрээр” Энэ нийгэм чинь жоохон дуугарч байгаа нэгнээ дардаг, дарамталдаг. Нөгөөдүүлээсээ яаж ийж байгаад нэг хэрэг олдог. Байхгүй бол зохиогоод ч хамаагүй бий болгодог. Зохион байгуулалттайгаар хийдэг ийм технелоги нь бүр үржчихсэн байна. Одоо ч би хэрэг хүлээгээгүй байгаа. Ямар ч нотлох баримт байхгүй.

Одоо энэ хэрэг явагдсаар л байгаа. Бид нар гомдол гаргачихсан, бид нар яллагдагчаар татагдчихсан л явж байгаа. Цаг хугацаа л харуулна. Худал мэдүүлэг гэдэг бол онцгой зүйл байгаа. Тэр нь яваандаа гарч ирэх байх. Хэрэг нь нотлогдоогүй байхад 3 жил суулгасан. Би өршөөлийн хуульд ч ороогүй шүү дээ. Монголын хууль ерөөсөө болохгүй байгаа.

Сая би хэцүү нэртэд байхдаа төрсөн эгчийгээ алдсан. Миний эхнэр төрсөн дүүгээ алдсан. Хүнийг гүтгэж хүнийг шоронд хийнэ гэдэг бол аймшигтай. Энэ аймшигтай юмыг туулаад л гараад ирлээ. Цэнхэр үст Цэрэн ч бас гүтгүүлээд л зовж байгаа харагдана лээ. Монголын нийгэм өөрчлөгдөх байх гэж би бодож л байгаа.

Би уудаг байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд архичин хүний зовлон, архичин нөхөртэй эхнэрийн зовлонг эхнэр бид хоёр биеэрээ мэдэрсэн туулчихсан учраас нийгмийн сэтгэл зүй гэдэг юманд өөрсдийн арга технелогийг боловсруулсан байхгүй юу. Өөрчлөгдсөн амьдрал гэж юу байх вэ гэдэг зүйлийг амьдралынхаа туршиж сураад байна шүү дээ.

Тэрийг л нийгэмдээ өв болгох гэж бодоод байгаа байхгүй юу. Сая тэр харанхуй газрыг ч гэсэн бид хоёр аз жаргалаар дүүрэн туулж гарч ирсэн. Шоронд ямар юмны аз жаргал байдаг юм гэж зарим хүмүүс бодож магадгүй. Хамгийн гол нь бид хоёр нэг нэгнийгээ хэзээ ч тэр худал хуурмагтай нэгтгэдэггүйд л байгаад байгаа байхгүй юу.

Бие биендээ бүрэн дүүрэн итгэдэг. Хэзээ ч тийм юм болохгүй гэдгийг миний эхнэр мэднэ. Би эхнэрээ мэднэ. Бид хоёр ханилаад 40 жил болж байна. Би уухаа болиод 20 жил болж байна.

Намайг сошиалд хэтэрхий байснаас болж ийм байдалд хүрсэн гээд байгаа байгүй юу. Гэхдээ би сошиалыг ер нь их хэрэгцээтэй юм байна гэж боддог. Телевизэд очиж яриа өгөх шаардлаггүй. Гаргасан эмоцио тэгээд л гаргачихлаа шүү дээ.

Тэрүүгээр ялладаг хууль байсан бол тэгээд яллачих байсан байхгүй юу. Гэтэл намайг тэгж яллаагүй байхгүй юу. Гүтгэж ялласан. Тэгэхээр би сошиалыг ашигтай юм байна гэж ойлгоод байгаа.

Тэр шоронд хүн хэзээ ч нийгэмшдэггүй. Нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаггүй. Тийм байхад нийгэм яаж цэвэрших юм. Харамсалтай байхгүй юу.

Намайг хүмүүс шоронд ороод даруусчихлаа, миарчилаа гэж яриад байгаа байхгүй юу. Би тэгээгүй байхгүй юу харин ч би тэндээс гэрэл болоод гараад ирсэн. Тэгэхээр одоо яаж байгаа вэ гэхээр тэр олон траншэй рүү явсан хүмүүсийг буцаад бид хоёр луу ирж байхад тэд нар шиг буцаагаад цааш нь түлхмээргүй байна. Тэр харанхуйгаас бид хоёр ялаад гараад ирчихсэн учраас тэр олон хүүхдүүд асрамжийн газраасаа оргоод хүрээд ирж байгаа байхгүй юу.

Тэр асрамжийн газар нь сайхан байх нь яасан юм. Нийгмийн ажилчид нь мундаг байхгүй яасан юм. Тэр олон хүүхдүүд дахиад надад хүчирхийлүүлэх гээд ирээд байгаа юм уу үгүй шүү дээ. Асрамжийн газраас оргоод хүрээд ирсэн хүүхдүүдийг аваачаад өгч байна. Буцаад л оргоод хүрээд ирж байна. Тэгэнгүүт Загдаа Амараа хоёр хүүхдүүдэд мөнгө өгөөд оргуулаад байна гэээд байгаа юм. Бид хоёр тийм баян хүмүүс юм уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!