Охиныг эмээ нь зодож, ээж нь бичлэг хийж аав руу нь явуулдаг

Зургаан настай охиныг загнаж, зодож буй бичлэг олны анхааралд хүрч, учир шалтгааны талаарх мэдээллүүд гарч байна.
Мөн хүүхдийг зодож, зандарч буй иргэдийг цагдаагийн байгууллагаас зөрчлийг хэрэг нээн шалгаж, эхэлжээ.
Учир байдлыг лавлан мэдээлэхэд, охины аав, ээж хоёр жилийн өмнө салсан бөгөөд тэд охин, хүү хоёртой. Одоо хүүхдүүд ээж, эмээ хоёртойгоо Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд амьдардаг. Нийгмийн сүлжээнд цацагдсан бичлэгийн тухайд зургаан настай охиныг эмээ нь зодож байгаа аж. Харин аав нь иймэрхүү бичлэг хийж явуулаад байгаа хүмүүсийг яах вэ гэсэн тайлбартайгаар нийтэлсэн.
Тухайн иргэд охиныг зодож буй нь анхны удаа биш гэнэ. Ер нь иймэрхүү зүйл цөөнгүй болж, тэр бүр аав руу нь бичлэг хийж явуулан мөнгө нэхдэг байна. Энэ удаад аав нь цагдаад мэдэгджээ.
Охины ээж, эмээ Ч,С нарыг одоо Зөрчлийн тухай хуулийн 5.4, 6.20 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эрхийн зөрчих гэсэн зүйл ангиар гомдол мэдээллийг бүртгэн шалгаж, хоёр хүүхдийг хамгаалах байранд аваад байна.