Тамирын төлөө зодолдож байсан гэх А.Ганчимэг, О.Дөлгөөн нарын хэн нь өөрийн болгож чадсангүй

Салснаасаа хойш олон ч эр хүнтэй нэр холбогдож удаа дараа тайлбар хийж байсан.
Өдгөө хэн хэн нь бараг сингл гэж хэлж болохоор байгаа. Тэгээд ч олны танил хүмүүс хоорондоо хайр сэтгэлийн холбоо үүсгэх нь хэвийн үзэгдэл болсон. Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг, О.Дөлгөөн гурав хайрын сэтгэлийн гурвалжин үүсгэж байсан гэнэ шүү. Тэр ч бүү хэл сайхан төрсөн жүжигчин бүсгүйчүүд Б.Тамирыг булаацалдан зодолдож байсан гэх яриа бий.
Тодруулбал, найруулагч Б.Тамирыг булаацалдаж Гануухай, Дөлгөөн хоёр зодолдож байсан гэдгийг урлагийн ярьдаг юм билээ.
Энэ яриаг нь батлах мэт өчигдөр /2023.09.07/ болсон А.Ганчимэгийн “Хүний ээж” кино нээлт дээр Б.Тамир сүүдрээ ч харуулсангүй. Саяхан ээлжит амрагаа ил гаргасан тэрбээр хайрын гурвалжин, дөрвөлжин үүсгэсэн байдлаасаа салж чадалгүй хаданд хавчуулагдсан халиунаа зулзага шиг амьдарч байгаа гэнэ дээ…
Эксийнхээ киноны нээлтэд очоогүй ч өөрийнхөө цахимаар алсаас дэмжиж байгаа нь энэ.