Сонин хачин

Г.Эрдэнэчимэг: Хань минь намайг ингэж өнгөлж, хөгжүүлж, ундруулсан. . .

Одоогоос яг 10 гаруй жилийн өмнө дуучин Самандын Жавхлан, “Шуранхай”-н Гантөгсийн Эрдэнэчимэгтэй хамт амьдарч байна гэсэн мэдээлэл монголчуудын анхаарлыг татсан билээ. Хоёр од нэг тогоонд багтдаггүй гэлцдэг гэж шуугижцгааж байлаа.

 

Харин нийтийн дууны ханхүү, “Шуранхай” хамтлагийн мисс бүсгүй хоёр хамт амьдарсан 10 жилдээ, хазгай гишгэж хэл амны бай болсонгүй. Бөхийн өргөөг долоо найман өдөр торохгүй дүүргэдэг дуучин

С.Жавхлан өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн болж, уртын дууч бүсгүй дөрвөн хүүхэд төрүүлж Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан. С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр 2013 онд хамтдаа “Хар хархан харц” дуу дуулсан нь Монголоос “ютүб”-эд хамгийн их үзсэн дуу болж билээ.

 

Тэр клипэндээ хоёр том охиноо тоглуулсан билээ. СТА Г.Эрдэнэчимгийг МУГЖ С.Жавхлантай ханилснаас хойш л гэнэт дээл өмсөөд л монголжуу болчихсон гэж ойлгох хүмүүс цөөнгүй байдаг. Энэ талаар тэрбээр албан ёсоор тайлбар өгчээ.

 

Тодруулбал, Би монголч үзэлдээ өөрийнхөө дураар амьдарч яваа бүсгүй хүн шүү дээ. Намайг бага байхад манайх зусланд буюу мал дээр их гардаг айл байсан.

Тийм болохоор монгол ахуйтай их ойр өссөн. Ер нь хотод орж ирсэн цагаас хойш бодоод байхаар миний хамгийн аз жаргалтай сайхан байсан үе маань бол хөдөө мал дээр ээж, аавтайгаа, хурга ишигээ хариулаад явж байсан үе маань байдаг. Тоглох ч завгүй, өглөө босоод айргаа уугаад л үнээндээ гардаг.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!