Сонин хачин

Зүүдээ хүнд ярьж өгч болдоггүйн учир

Урьд нэг аянчин бүсгүй замд таарсан нэгэн айлд хоног төөрүүлж гэнэ. Тэр айлын гэрийн эзэн нь зайран хүн байсан юм санж.
Бүсгүй тэднийд хонохдоо гурван чоно өвөрлүү нь асаж бна гэж зүүдэлжээ. Өглөө сэрээд зүүдээ гэрийн эздэд ярьж өгхөд гэрийн эзэгтэй: Пөөх паах ямар аймар зүүд вэ, муу ёрын зүүд бна чонын хоол болох вий дээ гэж их л сэжиглэнгүй уулга алджээ.

 

Харин гэрийн эзэн эхнэрээ зандран: Яасан муухай билэггүй амтай юм ярина вэ чи. Хүний зүүдийг тайлж чадахгүй бол дуугай л байхад яадаг юм гэжээ. Бүсгүй аян замаа цааш үргэлжилүүлхээр айлаас мордсоны дараа гэрийн эзэн эхнэртээ: Энэ бүсгүйд зүүдлэгдсэн 3н чоно бол хожмын сайхан өдрүүдэд 3н сайхан хүү болон мэндлэх ёстой үрс нь байсан юм.

 

Тэр сайхан билэгтэй зүүдийг нь чи буруугаар тайлаад урвуулж орхилоо доо, одоо энэ бүсгүйд юу тохиолдохыг би эс мэднэ хэмээн их л санаа зовсон байдалтай хэлсэн гэнэ. Маргааш өглөө нь гэрийн эзэн босоод тээр хол дүнсийх хойд уулын энгэрт олон шувуу эргэлдэхийг харжээ. Муу совин нь татсан зайран морио унан давхисаар олон элээ хэрээ эргэлдсэн газар очиход чонoнд бариyлсан хvний биеийн cэг байхыг харжээ. Cэг дээр урьд шөнө хоног төөрүүлсэн бүсгүйн дээлийн тасархай болон боодолтой баадан нь цyсанд хyтгалдан хаа сайгүй тарсан байхыг олж харж гэнэ.

 

Энэ үлгэрийг эмээ минь надад яриад: Зүүдээ хамаагүй хүнд битгий ярьж бай. Зүүд тайлж мэдэхгүй хүн сайныг зөгнөсөн зүүдийг урвуулж муу зүгрүү эргүүлдэг юм. Хэн нэгэн хамгийн түрүүнд чамд зүүдээ ярьж өгвөл САЙН гэж тайлж өгч байгаарай.
Тэгвэл ямар ч муу зөгнөлийн зүүд зөөлөрдөг юм. Хатуу зүүдийг зөөлөлж сайн талруу нь эргүүлж өгөх нь том буян шүү гэж захидаг байж билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!