Зөвлөгөө

Моцарелла бяслаг гэртээ хийх хялбар арга ХАДГАЛААД АВААРАЙ

Моцарелла бяслаг гэртээ хийх. Пиццаны сыр гэртээ хийх энгийн хялар арга…

  • Тослог өндөртэй сүү 3 литр
  • 9% тай хүнсний цагаан цуу 50гр
  • Амны халбага давс

 

Миний хувьд 9%тай цагаан цуу дууссан байсан учир зураг дээрх 25%тай цагаан цууг порцент буулаж хийсэн. Ирэх зун рашаан явж амрахдаа малын сүүгээр маш их сир хийгээд хөдөө зууханд пицца хийж хамт явсан гэр бүлийнхээ хүүхдүүдийг пиццаанаас уйдуулаад ирэх төлөвлөгөөтэй байгаа. Хүүхдүүд байн байн пицца нэхэхгүй амар.

Сүүгээ 44С градус орчим халаана. Хэмжигчгүй бол чигчий хуруугаа удаан дүрвэл түлэгдэхнүүдээ гэж бодогтол халаана. Халаасан сүүрүүгээ цагаан цуугаа бага багаар хийнгээ сүүгээ хутгаж байтал зууралдаад ээдээд ирнэ.

 

Түр таглаад 2,3 минут байхад шар сүү нь сайн ялгараад ирэхээр нь ээдсэн бяслагаа шар сүүнээсээ салгаад базаж шүүгээд авна. Шар сүүндээ амны жижиг халбага давс хийж уусгаад шар сүүгээ нилээн сайн халаана гэхдээ буцалтал халуун биш.

Шүүж авсан бясалгаа базаж хэлбэржүүлээд халаасан шар сүүндээ хийж хэдэн секунд байлгаад гаргаж авч базна. Энэ үйлдэлээ 3,4 удаа давтана. Хамгийн сүүлд мөстэй хүйтэн усанд хийж 4,5 минут байлгаад хүнсний скочоор ороох юмуу тагтай шилэн саванд хийгээд хөргөгчиндөө 2,3 цаг байлгаад хүссэнээрээ хэрэглэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!