Сонин хачин

Хятад Вакцины Cөpөг Нөлөө Ба 3oвyyp (ЗААВАЛ УНШ!)

Хятадын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцин Хятадын Кешин компанийн бүтээл бөгөөд анагаах ухааны цэргийн академийн эмч нар энэхүү вакциныг 1 сарын дотор гарган авсан ба одоогоор энэ төрлийн гурван вакцин Хятадад хөгжиж байна.

Эдгээр нь Sinopharm, Sinovac Biotech, CanSino компаниудын вакцин юм. Кешин нь 2020 оны босгон дээр албан ёсоор Ковидын эсрэг вакцин хэмээн зарласан анхны компани юм.

 

Технологи : Энэхүү вакцин нь уламжлалт аргаар бүтсэн вакцин бөгөөд тусгай хяналттай орчинд вирүсийг ургуулан дархлаа тогтоож болох хангалттай өндөр идэвхтэй вирусын түүн авч дулаан эсвэл формальдегид гэх мэт аргыг ашиглан вирусын муу чанарыг сулруулан гарган авсан бөгөөд уламжлалт аргаар бүтсэн тул вакцин харьцангуй хурдан бүтсэн гэж хэлж болох юм.

Уламжлалт аргааар бүтсэн вакцинд та бидний сайн мэдэх галзуу, цэцэг өвчин, улаанууд өвчний эсрэг вакцинууд багтах ба практикт амжилттай ашиглагдаж байгаа юм.

 

Эмнэлзүйн туршилт : Бээжинд Вероселл вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо 1 сая давсан бол Шанхайд 602,000, Хятад улсын хэмжээнд 10 сая гаруй тун вакцин хийлгэжээ.

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 2020.12.18-ны өдөр хэлэхдээ, өнөөг хүртэл Хятад улс АНЭУ, Бразил, Пакистан, Перу болон бусад улс орнуудад Ковид-19 цар тахлын вирусийн эсрэг таван шинэ вакциныг эмнэлзүйн туршилтын III үе шатанд хэрэглэж байна гэжээ.

 

Үйлдвэрлэгч Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины үр дүнгийн талаар албан ёсны тоо гаргаагүй байгаа боловч Бразилийн хамтран ажиллагсдын хийсэн үнэлгээ 2020 оны эхэнд 78% хүртэл үр дүнтэй байгааг харуулж байна. Индонезийн эрүүл мэндийн байгууллагууд үр дүнтэй байдлын талаар 65% мэдээлэв.

Гэвч Бразилд хийгдэж буй туршилт 1 сард 54 хувийн үр дүнтэй гэж гаргасан ба тодорхойгүй шалтгааны улмаас судалгааны ажлыг зогсоосон байна. ДЭМБ-д одоог хүртэл тайлан тавиагүйгээс бүртгэн авахаас татгалзсан юм.

 

Гaж нөлөө : Өнгөрсөн сараас гaж нөлөөг бүртгэсэн ба хамгийн их тохиолдож байгаа нь тарилгын талбайд бага ба дунд зэргийн өвдөлт, ядаргаа, толгой өвдөх , булчин өвдөх зэрэг ерөнхий харшлын урвал 30мин дотор болон настай хүмүүст 1-2 хоногт илэрч байна. Эмийн найрлагад харшилтай хүмүүсд хүчтэй анафлаксийн шок үзүүлж болох бөгөөд гэхдээ вакцин хийх компаниас үүнийг тооцоолон эрүүл мэндийн удирдамж гаргасан байна.

Вирусийн хo.руу чанар их тул зарим хүмүүст удаан хугацаанд зoвyyp илэрч болно. Гэхдээ зoвyyp их байх тусам дархлаа тогтох боломж дагаад их байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!