Зөвлөгөө

Агь цөс, дотор эрхтэнг эрүүлжүүл, биед үүрлэсэн шимэгч хорхой алга болгодог

-Агь, ганга, шивээ хандлаж шавшиваас өвдөгний хавдар арилмой.-Агь чанаж ууваас хоолны шингэц сайжирна.

-Хөх арвайгаар утваас томуу, шуухинаа эдгэнэ.-Алтан хундага, шар төмс хоёрыг тагтай саванд чанаж ууваас нэгэн зүйл зүрхний өвчинд сайн.-Агар буцалгаж ууваас зүрхний халуун арилмой.-Гүргүм буцалгаж уухуйд элэгний эмгэг бүхэнд сайн.-Гүзээлзгэний навчны ханд уухуйд дотуур хөөрлөг\артерийн даралт\ тун амархан буудаг.

-Ганга өвсний хандыг тагтай саванд хийж байгаад уухуйд хий ханиалга дарагдмой.-Гурилын түүхий жонхуу түлэнхийд түрхвээс хорсож өвдөхгүй, боовоос үл цэврүүтмүй, уулгаваас архинд түлэгдсэнийг авармой.-Гишүүний үндэс чанаж ууваас ходоодны гал сэргэмүй.

-Арцны утаагаар утваас хамар түргэн онгоомой.-Өргөст арцны ханд ууваас бөөрөнд сайн.-Арцны халуун ханданд олонтоо оруулваас нялхсын сульдаа эдэгмүй.-Арцны өтгөн хандаар шүд угаахуйд шүд бөхжмүй.-Арүрийн яс хүлхэж байваас өтгөн үл хатмой.-Хар модны боргоцойн ханд ууваас гол дэлсэхийг анагаамой, үү гарсанд түрхвээс арилмой.-Буудайн хандаар бэртэнг боовоос сайн.

-Шар будааны үнс үлдэнд түрхвээс магад сайн.-Цагаан будааны шүүс суулгахыг зогсоомой.-Дутуу болгосон шар будаагаар хөлийн тавхайг шагайнаас доош боовоос шарлагаа өвчин эмчлэхэд эрхэм сайн.-Ганга өвсний хандаар шавшваас хамуу эдгэнэ, уухад чийг бамын өвчин эдгэнэ.-Гишүүний ханд уухуйд архинд түлэгдсэнийг аварна.-Гоньдны шүүсээр ширгэсэн нүд угаах сайн.

Гоньдоор утахад нүд аргасныг эдгээнэ.-Лууль шатааж утваас ургамал ногоо ургах цагт хамар битүүрч нүд улайж нулимс гаргахыг илааршуулах тустай.-Барагшүнг манжингийн шүүсээр даруулж ууваас нүд чинэрэх өвчин илааршимой.-Мойлын яс чанаж ууваас суулга зогсмой.-Модны мөөгний шөл ууваас хоолойн хавдар эдгэнэ.-Цагаан мөөгний шөл ууваас хүүхэд халуурахыг эдгээнэ.-Цагаан мөөгний нунтаг хийвээс цэврүү түргэн эдгэнэ.

-Цагаан мөөгний шөл уулгаваас нярайлсан эх түргэн тэнхэрмой.-Нэрсний ханд ууваас гэдэс гүйлгэхийг зогсооно.-Давстай усанд саримсаг нухаж хувилсан шарханд түрхэхсайн.-Саримсагаар бөглөвөөс чихний дүлий арилна.-Саримсагны хумс нухаж далны ясанд түрхэж гар хөлд боовоос шар ус татаж цэврүүтүүлнэ.-Саримсагаар хамар бөглөвөөс хоолойд юм тээглэснийг гаргамой.-Самрын ясны ханд ууваас гэдэс гүйлгэхийг зогсооно.-Чанасан сонгины халуун уураар утаж, ууваас хий ханиалгаж нүд бүлцийж, хоолой хөөнгөтөхийг арилгана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!