Зөвлөгөө

Аман дахь бактерийг хэрхэн устгаж амны эвгүй үнэрийг арилгах вэ? – Цааш нь түгээгээрэй

Шүд цайруулах, бат бөх болгох, нянгүй, эвгүй үнэргүй болох маш олон аргууд байдаг. Хэдхэн алхамын дараа мэдэгдэхүйц үр дүнд хүрэх арга байх ажээ. Тосоор амаа зайлах арга нь үр дүнтэй, бидний шүд, буйлыг эрүүлжүүлнэ. Өдөр болгон хэдэн минутын турш тосоор амаа зайлна.

Энэ бол эртний арга бөгөөд шүд цайруулах, амны үнэр дарах үр дүнгээрээ шалгарсан. Таны хийх зүйл гэвэл хэдэн халбага кокос, гүнжид эсвэл оливын тос амандаа хийж хэдэн минут зайлна. Дараа нь тосоо хаяад цэвэр усаар амаа зайлна.

Илүү үр дүнд хүрэхийг хүсэж байвал өглөө өлөн дээрээ эсвэл орой унтахаасаа өмнө зайлаарай. 1-2 халбага тос байна, та өөрийн хүссэн тосоор л зайлна, кокос, гүнждийн тосоор хэдэн минутын турш зайлна. Амаа зайлж байхад тос өтгөрөх бөгөөд өнгө нь сүүн цагаан болно.

Дараа нь амаа цэвэр усаар зайлж шүдээ угаана. Энэ арга бол шүдээ цайруулах, бэхжүүлэх хамгийн хямдхан бөгөөд боломжит арга. Эхлээд тосоор амаа зайлахад эвгүй мэдрэгдэж болно, гэхдээ та тун удахгүй дасна. Тогтмол нэг цагт амаа зайлбал шүд тань цайрч, шүд, буйл эрүүлжинэ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!