Зөвлөгөө

ХҮҮХДЭД 1 НАС ХҮРТЭЛ НЬ ӨГЧ БОЛОХГҮЙ ДАРААХ ХҮНСНИЙ ЗҮЙЛС – Цааш нь хуваалцаарай

Эхийн сүү бол нярай хүүхдийн өсөлт бойжилтод шаардлагатай бүхий л илч тэжээлийг дотроо агуулсан гайхамшигтай хүнс юм. Эхийн сүүний хүүхдэд өгч буй ач тусыг тоолж баршгүй. Иймээс мэргэжлийн эмч нар нярай хүүхдийг төрсний дараах эхний 6 сард нь зөвхөн эхийн сүүгээр хооллохыг зөвлөдөг.

Хүүхэд 6 сартай болсноос хойш 2 нас хүртэлх хугацаанд нэмэлт хоол тэжээлийн зэрэгцээ мөн л эхийн сүүг үргэлжлүүлэн хөхүүлэх нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилт, дархлааны системд нэн тустай. 6 сартайгаас нь аль болох олон төрлийн нэмэлт хоол тэжээлээс бага багаар өгч дасгадаг нь хүүхдийн амтлах чадварыг сайжруулах, нөгөө талаас эрүүл хооллох үндэс суурийг тавьж өгдөгөөрөө онцлогтой.

Харин хүүхдэд 1 нас хүрэхээс нь өмнө өгч болохгүй хоол хүнс байдаг учир үүнээс зайлсхийх тал дээр та анхаарах хэрэгтэй. Эдгээр хоол хүнс нь нярай хүүхдэд харшил өгдөг эсвэл хэтэрхий хурцдаж хордлогод оруулах эрсдэлтэй учраас 1 нас хүрэхээс нь өмнө хүүхдэд өгч болдоггүй.

Саяхан япон улсад 5 cартай хүүхэд зөгийн балнаас болж нас баржээ. Ээж нь зөгийн балыг сайн гэж бодон өдөрт сүүнд нь 10г хийж өгсөнөөр хүүхэд нь 5 сартайдаа нас барсан байна тийм учраас хүүхдэд 1 нас хүртэл нь өгч болохгүй дараах хүнсний зүйлсийг анхаарна уу !!!!

  1. Тоор
  2. Зөгийн бал
  3. Түүхий сүү
  4. Далайн хаясаа
  5. Гахайн мах
  6. Бэлэн гоймонгийн гурил
  7. Тахайны махны цээж хэсгээс бусад нь болохгүй (Тахианы цээж мах болно)
  8. Загас
  9. Самар
  10. Өндөг

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!