Дөнгөж эхэлж буй ханиадыг эдгээх шидэт цайг гэртээ хийх арга! Шууд хадгалаад аваарай!

Ханиадыг гэртээ эмчлэх олон арга байдаг. Тиймээс дөнгөж эхэлж буй ханиадыг аль болох эмийн бус аргаар эдгээх нь тустай.
Ингээд энэ удаагийн зөвөлгөөндөө цагаан гаа, зөгийн бал, нимбэгтэй цайг хэрхэн бэлтгэх талаар бэлтгэлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Үр дүн нь маш сайн.
1. Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ядаж ганц өдөр гэртээ өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй. Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал. Тиймээс сайтар унтаж амрах хэрэгтэй
2.Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр. /Жич зөгийн балыг 40 0 -аас доош хэмтэй бүлээн усанд найруулна/
Эмгүйгээр ханиад, томууг эдгээх 13 арга
3. Хамраа давсны уусмалаар угаах. Цайны халбагаар тал давсыг нэг аяга буцалсан бүлээн усанд уусгаад 3-4 удаа хамартаа соруулж зайлна
4. Халуун устай онгоцонд орох ч тустай. Гэхдээ ханиад дөнгөж эхэлж байгаа үед, тэгээд халуунгүй үед гэдгийг бүү март
5. Өрөө тасалгаандаа заавал агаар оруул. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал. Агааржуулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөе
5. Зөв хоолло. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол жимс ногооны шинэхэн шүүс уугаарай.
Хэрэглэгдэх зүйлс:Цагаан гаа, Зөгийн бал, Нимбэг, Буцалсан халуун ус.Хийх арга:Цагаан гаагаа цэвэрлэж хальслаад 1-2 хэрчим нимгэн хэрчинэ.Энэхүү нимгэн хэрчсэн цагаан гаагаа аягандаа хийн дээрээс нь нимбэгнийхээ шүүсийг шахаж мөн зөгийн балаа хүссэн хэмжээгээрээ нэмээд, буцалсан халуун ус хийж хутгана. Ингээд бидний ханиадыг эмчилж сэтгэл сэргээх цай маань бэлэн боллоо.