Зөвлөгөө

АМАРТҮВШИН: ЦАЛИНГАА ЗӨВ ЗАРЦУУЛАХ ДАРААЛАЛ – Хадгалаад аваарай

Цалингаа зөв дараалалтайгаар зарцуулах нь Таны хувийн санхүүд чухал нөлөөтэйг мэдэх үү. Дараах дарааллын дагуу зарцуулж чадвал таны санхүүгийн байдал нэг алхам урагшлах болно.

1. Хамгийн эхэнд хуримтлалдаа 10 хувь заавал хий. – Монгол хүн өсөн үржихийн билэгдэлээ бодсон ч тэр цалингийнхаа дээжээс ядаж 10%-ийг, чадвал 20%-г нь заавал хуримтлал, хадгаламж руу шилжүүл

 

2. Зээлээ төл – Хэрэв зээлтэй бол цалин буумагц зээлээ төл. Ингэхдээ өндөр хүүтэйг нь ахиу төлөх, нэг төгрөг байсан ч илүү төлөх, хугацаанаас нь өмнө зээлийг төлж дуусгахыг эрмэлз.

3. Байр, цахилгаан гэх мэт хэрэглээний төлбөрөө төл – Нэгэнт төлөх төлбөрийг хойшлуулах хэрэггүй ээ.

 

4. Зайлшгүй хэрэгцээний мөнгөө үлдээ – Хоол хүнс, унаа тээвэр, хувцас гэх мэт зайлшгүй зүйлд зарцуулах мөнгөө урьдчилж төлөвлөн үлдээгээрэй.

 

5. Гадуур хооллох, кино үзэх зэргээр амьдралыг амттай болгох зүйлсийг цалингаа буухаар нэг удаа хийж болно – Цалингаа заавар үрж дуусгах гээд хэрэггүй. Жаахан ч гэсэн үлдээ. Хуримтлалдаа хий.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!