Зөвлөгөө

ШУУРХАЙ: Хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодлоос амьд коронавирус илэрчээ

Хятадад хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодлоос анх удаа амьд коронавирус илэрчээ. БНХАУ-ын
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, Чиндао хотод “Ковид-19” халдварт
өвчин дэгдэсний шалтгааныг олох шалгалтын явцад амьд вирусийг илрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл,
хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодолд хүрснээр халдвар авах магадлал бага хэдий ч боломжтой
аж.“ Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний баглаа боодлын гадаргуун дээрээс амьд вирус илэрсэн нь анхны
тохиолдол бөгөөд баглаа боодлын гадаргуунд хүрэх нь коронавирусээр халдварлахад хүргэж
болзошгүй” хэмээн мэдэгдэлд дурдав.

Тодруулбал, БНХАУ-д есдүгээр сарын сүүлчээр Оросоос оруулж ирсэн хөлдөөсөн арваалжны савлагаан дээрээс коронавирус илэрчээ. Савлагаанд хүрсэн бүх хүнийг эмнэлгийн ажиглалтад оруулсан байна. Түүнчлэн тэднийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!