Зөвлөгөө
БЭР ГУЙХ ҮГ!!! Хүүтэй хүмүүст хэрэгтэй үед олдохгүй байдаг юм хадгалаад аваарай

БЭР ГУЙХ ҮГ
Зээ…Хан хорвоогйн жамаар Ханилан суух заяатай Хамтдаа суух ерөөлтэй Хоёр сайхан хүүхдүүдийнхээХанат гэрийг нь барьж өгье
Хань болох бүсгүйг нь залья Хадам болох аав ээжтэй нь уулзажХадаг самбаагаа тавья гээд Өнөөдрийн энэ өдрийг
Өлзийтэй сайн гэж Өвгөдийн гал голомтоо бадраасан Өгөөж буюунтай та хоёрынхоо Бурхан тахилд чинь залбирч Булбарай хөөрхөн охиныг чинь гуйж
Бэр буулгах өдрөө товложБэлгийн цэнхэр хадгаа Барьж байгааг минь Болгоон соёрхоно уу.
Хадаг авч хариу хэлэх нь:
Зээ…Хурим найраа хийцгээжХуд ураг барилдах Хүндэтгэл сүй бэлгийн хадгийг Хүлээн авч баярлалааГэрээ барих билэгт сайн өдөр Гэргий болох ханийг нь өгч Хоёр сайхан хүүхдийнхээ Хойшдын гал голомтыг бадраалгүй яахав ээ.